Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, томилох тухай асуудлыг өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд хэлэлцэн, шийдвэрлэв. Тус телевизийн ажилчид хоёр хоногийн өмнөөс УИХ-ын гишүүдэд уриалга хүргүүлж Үндэсний зөвлөлд нэр дэвшиж буй нэр бүхий гурван хүнийг эсэргүүцсэн. Тухайлбал, УИХ-ын даргын зөвлөх С.Баярмөнхийг эсэргүүцэж байсан юм. Тэрбээр сонгон шалгаруулалтад оролцох талаар гаргасан хүсэлтээсээ татгалзсан байна. Харин өчигдөр тус телевизийн ажилчид Ч.Батцэнгэл, Б.Ганболд нарыг эсэргүүцэн жагсаал хийсэн.
Энэ үеэр телевизийн гурван ажилтныг цагдаа нар хүчээр авч явсан юм. Ингээд чуулганы хуралдааны үеэр гишүүд “Телевизийн ажилчид эсэргүүцэж байна. Ч.Батцэнгэл Б.Ганболд нар нэрээ татаж болохгүй юу” гэх саналыг хэлсэн. Харин Ч.Батцэнгэл энэ үеэр нэрээ татаж буйгаа мэдэгдсэн билээ. Ингээд нэр дэвшигчдийг Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжих эсэхээр тус бүр санал хураалт явуулсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 47 гишүүний 87.2 хувь нэр дэвшигч Ж.Цэсэнг, нэр дэвшигч М.Уянгыг 89.4 хувийн саналаар Үндэсний Зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжив. Нэр дэвшигч Д.Цоодол, Г.Отгонбаяр нарыг тус зөвлөлийн гишүүнээр томилохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 93.6 хувийн саналаар, М.Наранбаатарыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг 87.2 хувийн саналаар, Б.Ганболдыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг 70.2 хувийн саналаар тус тус дэмжив.
| МҮОНРТ-ийн ажилчдын эсэргүүцэлтэй тулсан Ч.Батцэнгэл нэрээ татав |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |