Тэтгэвэрт гарах нас нь аль хэдийн өнгөрсөн атлаа төрийн албанд ажиллаж, залуу хойч үедээ зайгаа тавьж өгөхгүй “суусаар” байгаа олон хүн бий. Үүний нэг нь УИХ-ын дарга асан М.Энхболдын төрсөн эгч М.Энхсанаа юм. Улаанбаатар хотын гаалийн газрын Гаалийн хяналт, шалгалтын албаны салбарын эрхлэгчээр ажилладаг тэрбээр аль хэдийн тэтгэвэртээ гарсан ч өнөөдрийг хүртэл ажилласаар байгаа аж. Дүү нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан учраас эгч нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж өдийг хүртэл ажилласаар байж болох уу гэх асуудал яригдаж байна. М.Энхсанаа нь 1960 онд төрсөн бөгөөд 30 гаруй жил төрийн албанд ажилласан. Үүнээс 20 жил Гаалийн байгууллагад ажиллажээ.
Төрийн албанд эмэгтэйчүүд 55 нас, эрэгтэйчүүд 60 нас хүрсэн бол тэтгэвэртээ гарахаар хуульчилсан байдаг. Өнөөдрийн байдлаар тэтгэвэрийн насны 1600 гаруй хүн Төрийн албанд ажиллаж байгаа гэх судалгаа бий. Тэд тэтгэврийн насны хязгаар нь хүрсэн ч төрийн албанд ажиллаж байгаа бол цалин болон тэтгэврийнхээ аль нэгийг нь авах зохицуулалт байдаг аж. Гэвч ихэнх тохиолдолд цалин, тэтгэврээ хамт авдаг гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.
Жил ирэх тусам ажилгүй иргэдийн тоо өсөж байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Ажилгүй иргэдийн ихэнх нь дээд боловсрол эзэмшсэн ид хөдөлмөрлөх насны залуус байгаа юм. Гэвч цалин, тэтгэвэрээ давхар авч ажилласаар байгаа тэтгэвэрийн насны хөгшчүүдэд залуу үедээ халаагаа тавьж өгөх сэтгэл дутаж буй бололтой.
| М.Энхболдын төрсөн эгч М.Энхсанаа тэтгэвэртээ гарсан ч төрийн албанд ажилласаар байх уу |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |