Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 14-нөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамж гарна. 18 үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааг нээж, арванхоёрдугаар сарын 11-н хүртэл ажиллуулж байсан. Харин даваа гарагаас 52 төрлийн 21,000 орчим аж ахуйн нэгжийн 281 ажилтан ажилладаг байгууллагын үйл ажиллагааг хязгаарлалттайгаар нээж байна.
Арванхоёрдугаар сарын 14-нөөс замын хөдөлгөөн QR кодоор биш хуучин байснаар хэвийн үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл дугаарын хязгаарлалтын дагуу хөдөлгөөнд оролцоно.
Согтууруулах ундааны хувьд 18 градусаас бага спиртийн сул агууламжтай бүтээгдэхүүнийг дэлгүүр, кафегаар худалдаалах эрх нээгдэж байна” гэлээ.
Түүнчлэн ирэх даваа гарагаас нээгдэхгүй 18 салбарыг танилцууллаа.
-
Хүнс болон ахуйн хэрэглээнээс бусад төрлийн барааны худалдаа, бүх төрлийн хувцас, цахилгаан барааны худалдаа
-
Олон нийтийг хамарсан хурал, цуглаан, жагсаал, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, хүлээн авалт
-
Таваас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрийн сургалт /танхимын сургалтыг хориглож байгаа/
-
Бүх төрлийн баар, диско, караоке, биллиард, пааб
-
Өргөтгөсөн, үзэсгэлэн худалдаа
-
Цахим болон бүх төрлийн тоглоомын газрууд
-
Спортын арга хэмжээнүүд, цанын бааз, фитнес, бүжиг, иогийн клубууд
-
Саун, бассейн
-
Шашин, гандан, сүм хийдийн үйл ажиллагаа
-
Урлаг соёл, үзвэр үйлчилгээ
-
Үсчин
-
Гоо сайхан
-
Бариа засал, массаж, алжаал тайлах төвүүд
-
Амралт жуулчны бааз
-
Зочид буудал
-
Дэн буудал
-
Түргэн үйлчилгээний цэг
-
Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг
Ж.Сандагсүрэн: QR кодоо биш дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцоно, дэлгүүр, кафегаар дарс, пиво зарна |
|