Эрүүл мэндийн яамнаас бүх нийтийн хатуу хөл хориог он дуустал сунгах саналыг гаргаж Улсын онцгой комисст хүргүүлээд байгаа гэх мэдээлэл гараад байгаа. Мөн Нийслэлийн Онцгой комисс хөл хориог үргэлжлүүлэх саналыг дэмжиж байгаа гэх албан бус мэдээллүүд ч хөвөрч буй. Үүнийг УОК, Засгийн газар хэлэлцэн энэ сарын 11-нээс хойш хөл хориог дахин сунгах эсэхийг хэлэлцэнэ. Тэд лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар тодорхой шийдвэр гаргах бололтой. Албан бус эх сурвалжийн мэдээллээр хөл хориог 2-3 хоног сунгах, ингэхдээ зарим салбарын үйл ажиллагааг нээж магад байна. Өнөөдрийн байдлаар 18 салбарын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Цаашид халдварын тархалт багасвал зарим салбарын үйл ажиллагааг шат дараатай нээж, хөл хориогоо сулруулах тухай албаныхан хэлсэн. Нийслэлийн Онцгой комиссоос үйл ажиллагааг нь нээж болох аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргаж УОК-т хүргүүлсэн гэх мэдээлэл бий.
Эрүүл мэндийн яамны өчигдрийн мэдээллээр дотоодын халдвар 38-аар буюу огцом нэмэгдэж, батлагдсан тохиолдол 439 болсон. Энэ байдлаараа халдвар өдрөөс өдөрт нэмэгдвэл хөл хориог дахин сунгахаас аргагүй гэх үг албаныхны амнаас цухалзах болов. Тэгэхээр хөл хориог бага багаар сунгаж, хүмүүсийн бөөгнөрөл үүсгэдэг салбарын үйл ажиллагааг үргэлжлүүлэн “хорьж” мэдэхээр байна.
Харин иргэд, аж ахуйн нэгж хөл хориог сунгахыг эсэргүүцэж байна. Олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсож, олон иргэн хоногийн хоолоо залгуулахад хүндрэл учирч байна. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс болон өдрийн орлогоороо амьдралаа авч явдаг иргэд хөл хорио сунгавал бүр туйлдаж мэдэхээр байна. Тэдэнд коронавирус халдвараас айгаад гэртээ суух бус, цаашид амьдралаа хэрхэн залгуулах вэ гэдэг хүндхэн асуудал тулгарч байна.
Засгийн газрын урдаа барьдаг, олны амыг тагладаг ганц ажил нь хүүхдийн мөнгө. “Иргэд аж ахуйн нэгжүүдээ дэмжээч” гэхээр сар бүр хүүхдийн мөнгө олгож байгаа, бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, өвлийг давахад шаардлагатай өвс, мал амьтны тэжээлийг импортын барааны гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн, түлшний үнийг 50 хувиар бууруулсан гэх тайлбар өгдөг. Хэдийгээр Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих ажил хийж байгаа боловч яг өнөөдөр иргэдийн амьдралд бодит дэмжлэг болохгүй байгааг тэд хэлж байна.
Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хөл хориог оны эцэс хүртэл сунгавал 430 мянга гаруй иргэн ажилгүй болно гэсэн судалгаа гаргасан. Мөн хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийж үйл ажиллагаа явуулаагүй гэсэн бол тэдний 67 хувь нь зээлийн эргэн төлөлт, 61 хувь нь түрээсийн төлбөр, 55 хувь нь ажлын байраа хадгалах, ажиллагсадын цалин тавих нь хамгийн хүндрэлтэй байна гэж хариулжээ. Харин тэд Засгийн газраас бизнесийн үйл ажиллагааг тодорхой хувиар үргэлжлүүлэх боломж олгох, зээлийн төлбөр, хүү төлөх хугацааг хойшлуулах, зээлийн хүүг бууруулах арга хэмжээг яаралтай авч өгөхийг хүссэн.
Хөл хорио цаашид үргэлжилбэл жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 90 орчим хувь нь ажлын байраа хадгалж чадахгүй байдалд хүрэхээр байна. Тиймээс Засгийн газраас эдийн засгаа дэмжсэн илүү тодорхой бодитой шийдвэр гаргах хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, ББСБ, Хадгаламж зээлийн хоршооноос иргэн, аж ахуйн нэгжид олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэх үүрэг өгсөн ч өнөөдрийг хүртэл бодитой хэрэгжиж эхлээгүй байна. Мөн ипотекийн зээлийн асуудал, түрээсийн төлбөр хөнгөлөх, Нийгмийн даатгалын шимтгэлийн алданги торгуулиас чөлөөлөх зэрэг арга хэмжээ нь хэтэрхий ерөнхий байгаагаас гадна хэзээ хэрэгжих нь тодорхойгүй байна. Тиймээс хөл хориогоо цаашид сунгавал эдийн засгаа сэргээх, иргэд аж ахуйн нэгжээ дэмжих бодит шийдвэр гаргах хэрэгтэй байна.
| ХӨЛ ХОРИОГ ДАХИН СУНГАВАЛ ХҮМҮҮС ЖИНХНЭЭСЭЭ ТУЙЛДАХААР БАЙНА |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |