УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Цагаан хад, Гашуунсухайн жолооч нарын эрх ашиг хөндөгдөж байгаа талаар хэлсэн. Тэрбээр “Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа нүүрс тээвэрлэлтийн жолооч нарын ажиллах нөхцөл, эрүүл мэнд, нийгмийн асуудал ихээхэн хоцрогдож байна. УОК-оос Өмнөговь аймгийг эрүүл, аюулгүй бүс болгох талаар мэдэгдсэн. Тэгвэл нүүрсний экспортын тал хувийг тээвэрлэж байгаа "Гашуун Сухайт" боомт буюу Цагаан хаданд нийт 13.5 мянган жолооч ажиллаж байна. Тэднийг дагасан үйл ажиллагаа эрхлэгчид нийлээд 20 мянган хүний амьдардаг суурьшлын бүс бий болсоор удаж байна. Аймгийн төвийн хэмжээтэй хүн амтай суурьшлын бүсэд тог цахилгаан байхгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нэгж, эмч эмнэлгийн ажилтангүй өдий хүрлээ.
Жолооч нар осол аваар гаргах, өвдөх, эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ хэрэгтэй болоход хамгийн ойр Цогтцэций эсвэл Ханбогд сумын эмнэлэгт очиж цаг алдах, өвчнөө хүндрүүлэх, цаашлаад эрүүл мэндээрээ хохирох эрсдэл гарч байна” гэлээ. Мөн. 2018 онд Гашуунсухайт, Цагаан хад суурьшлын бүсийг байнгын цахилгаантай болгох талаар ярьсан ч хэрэгжээгүй. Энэ ажлыг хийх хэвээрээ юу. Нүүрс тээврийн жолооч нар хүнд, хортой нөхцөлд хамруулж өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа тавьж ирсэн, танай яаманд ч ирүүлсэн байх. Энэ асуудалд салбарын яам байр суурьтай байна вэ, асуудлыг шийдэх талаар холбогдох яам, газруудтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ. Эцэст нь хэлэхэд, Зам тээврийн хөгжлийн яам нүүрсний тээврийн жолооч нарыг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгааг харгалзан “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д хамруулах талаар ажиллаасай гэж хүсч байна гэлээ.

Харин Зам тээврийн сайд Л.Халтар “Жолооч нарын нөхцөл хүнд байна. Уурын зуухны операторуудаас илүү тоостой хүнд нөхцөлд ажиллаж байна. Ялангуяа богино тээвэрт явдаг жолооч нар. Эмнэлэгийн тухайд Цагаан хад Гашуун сухайт боомтын хооронд “Түгээмэл түмэн хишигтэн” компанийн барьсан үйлчилгээний цогцолбор байгаа. Тэнд нэг барилгыг нь түрээслээд эмнэлэг байгуулах талаар ажил хийгдэж байна. Тээвэрлэгч компаниудад шаардлага тавьж байна. Компаниуд жолооч нарын эрх ашгийг боддоггүй. Хэдэн жолооч нараар нүүрс зөөлгөж л байвал болно гэж боддог. Эрүүл мэндийн үзлэгт хамруулдаггүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангагддаггүй. Байрлаж байгаа байр нь тохьтой биш. Тиймээс энэ тал дээр тодорхой ажлууд хийгдэнэ” гэсэн тайлбарыг өгсөн.
Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Зам тээврийн сайд аа, Та Цагаан хаданд хонож үзсэн үү. Жолооч нар ямар нөхцөлд ажиллаж, амьдарч байгааг мэдэх үү. Төрийн зүгээс аж ахуй нэгжийг асуудлаа шийд гэдэг. Амрах байр нь хичнээн тохитой байсан ч жолооч нар ачаагаа орхиод бааздаа ирэх ямар ч боломжгүй байдаг. Нэг цагийн өмнө ч болсон ачаагаа өгөхийн тулд дугаарлаж зогсдог. Эдгээр жолооч нарын дунд цар тахал тарвал яах вэ” гэсэн юм.
| А.АДЪЯАСҮРЭН: Зам тээврийн сайд аа, та Цагаан хаданд хонож үзсэн үү |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |