Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас бүх нийтийн бэлэн байдлын хугацааг арванхоёрдугаар сарын 11-ээс хойш сунгах эсэхийг судлах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Эхний ээлжинд үйл ажиллагааг эхлүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын тооцоо судалгаа болон халдвар хамгааллын дэглэмийн зааврыг боловсруулан өнөөдөр Улсын Онцгой Комиссын хуралдаанд саналаа танилцуулах аж. Тус саналыг хэлэлцээд Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 11-нээс хойш хатуу хөл хорионы арга хэмжээг сулруулах эсэхийг шийдэх юм. Өнөөдрийн байдлаар 18 салбар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Цаашид бусад салбарын үйл ажиллагааг шат дараатай нээхээр төлөвлөж буй.
Өнөөдрийн ЭМЯ-наас өгсөн мэдээллээр халдварын 38 тохиолдол нэмж илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсын дотоодын халдвар нийт 439 болж байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сулруулж болохгүйг албаныхан анхааруулсаар байгаа юм. Тухайлбал, улс орнууд хөл хорио, хязгаарлалтаа чангатгаж эхэлсэн тухай мэдээллийг Шадар сайдын хэвлэлийн албанаас танилцуулж байна. Хэрвээ дотоодын халдвар өдрөөс өдөрт нэмэгдээд байвал хөл хориог дахин сунгахыг үгүйсгэхгүй юм.
| Хөл хориог дахин сунгах уу |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |