• Өнөөдөр 2024-05-20

Н.Алтанхуяг: Улсын төсөв авлигажсан хэвээрээ байна

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж байна.
 
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “2013 онд улсын төсөв авлигажсан байна гэж хэлэхэд намайг огцруулж байсан. Өнөөдөр авлигажсан хэвээрээ л байна. Улсын төсөвт байшин, барилга барина гэж маш их мөнгө оруулдаг. Бүх яам барилгын яам болсон. Яагаад гэхээр барилга барих нь том өртөгтэй.
 
Тэрнээс их мөнгө унадаг. Дундаас нь мөнгө цавчдаг. 10 тэрбумаар байшингийн өртөг тавьчихаад жилээс жилд төсвөө нэмээд явдаг. Ингээд 20 тэрбумаар байшин нь босдог. Би авлигажсан төсвийг таная гээд ад болж байсан. Энэ төсөв Ковидод зориулсан төсөв биш” гэлээ. 

Н.Алтанхуяг: Улсын төсөв авлигажсан хэвээрээ байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188