УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл , Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл ийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүллээ. Чуулганы хуралдааны дараа Төсвийн байнгын хороо хуралдаж дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Энэ үеэр гишүүд асуулт асууж хариулт авсан юм. Тухайлбал,
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ "80 гаруй аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөг өгөх тухай яриад байна. Тэр аж ахуйн нэгжүүдээ яаж шалгаруулсан юм бэ. Зээл хойшилж байгаатай холбоотой асуудал үүсэж байгаа юм байна. 64 аж ахуйн нэгжид 9.1 тэрбум хуваарилагдсан гэж байна. Одоо 48 аж ахуйн нэгжид 5.6 тэрбум төгрөг хуваарилагдах ёстой байгаа юм. Үүнийг шийдэж өгвөл 350 ажлын байр хадгалагдаж үлдэнэ гэж ЖДҮ эрхлэгчид саналаа хэлж байна" гэхэд ХХААХҮ-ИЙН САЙД З.МЭНДСАЙХАН "100 тэрбум бол гурил үйлдвэрлэлтийг дэмжиж буй хэрэг юм. ЖДҮ эрхлэгчдийн дунд сонгон шалгаруулалт явуулж 64 аж ахуйн нэгж дээр 9.1 тэрбум төгрөг хуваарилсан. ЖДҮ дээр 15.6 тэрбум төгрөг байгаа. Үүнээс 9.1 тэрбум нь тэнцсэн аж ахуйн нэгжид хуваарилагдсан байна гэж ойлгож байгаа. 48 аж ахуйн нэгжээс таньтай адил надад бас хүсэлт ирүүлсэн. Эдгээр 48 аж ахуйн нэгж яагаад шалгараагүй юм, эсвэл шалгарчихаад эх үүсвэргүй байна уу гэдгийг тодруулна. Эргээд хариу өгье" гэсэн юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН "Улаанбуудайн нэг тоннын үнэ гаднаас орж ирэхэд сая дөхөж орж ирэх гэж байгаа. Дагаад гурилын үнэ өсөх байх. Улаанбуудайг дотоодоос хангаж чадахгүй байна уу. Энэ жилийн хувьд ургац хураалтыг гайгүй тогтоож байсан. Гэтэл цаг уураас болж нөхцөл байдал өөрчлөгдсөн. Ес эхлэхэд 10 гаруй хоногийн өмнө тэжээлийн ургамлыг импортлох асуудал ярьж байна. Уг нь сарын өмнө ярих ёстой байсан юм.
Нэгэнт муудсан малд юу ч өгөөд тэнхэл авдаггүй. Бид цагийн сайханд ОХУ-д өвс тэжээл экспортолдог байсан. Одоо авна гээд сууж байна. Энэ бол гутамшиг. Энэ хүнд байдлаас гарах ганц гарц нь ногоон тэжээл тариалах. Газар тариалан эрхлэгчдэд албан даалгавар өгмөөр байна. Үүн дээр яам анхаарч ажиллах хэрэгтэй" гэв.
| Х.Болорчулуун: Нэгэнт муудсан малд юу ч өгөөд тэнхэл авдаггүй |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |