УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэллээ. Тэрбээр “Биднийг үг хэлэхээр турхирлаа, улстөржлөө гээд байдаг. Намайг сөрөг хүчин үг хэлж байна, Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ" гэж хараад байна. Ээж хүн, аж ахуйн нэгжийг төлөөлж нэг хүн үг хэлж байна гээд хүлээгээд авчих, тэгэх үү. Х.Булгантуяа гишүүний үгтэй санал нийлэхгүй байна. "Төрийн байгууллага хэцүүдлээ" гээд байх юм. Харин ч энэ хүмүүс чинь цалингаа аваад явж байна шүү дээ. Тэр олон Соёлын төвөөр яадаг юм. Соёлын яамаа энэ ковидын үеэр татан буулга. Анх байгуулагдахад 2022 оноос байгуулж болохгүй юм уу гэж хэлж байсан. Энэ олон Соёлын төвүүд хэнд хэрэгтэй юм. Аж ахуйн нэгжүүд, өрхөө дэмжмээр байна” гэлээ.
Мөн цаашид нөхцөл байдал хүндрэхээр байна. Б.Жавхлан гишүүн 20 тэрбумыг вакцинд зарцуулсан гээд яриад байх юм. Тэр чинь томуугийн вакцин. Коронад нэг ч төгрөг төсөвлөөгүй. Та нар ямаанд 178 тэрбум төгрөг өгсөн шүү дээ. Яагаад хүндээ мөнгө өгч болохгүй байгаа юм бэ. Мөнгө байхгүй байхад ингээд яриад байхгүй. Би олон төсөв баталж байсан. Мөнгө нь байна. Тэр олон соёлын төв, музейгээ түр царцаачих гээд хэлээд байна. "Ажлын байраа хадгалах ёстой байна. Цар тахал хоёр дахь давалгаа нь илүү хүчтэй болох гээд байна шүү" гээд яриад байхад та нар "Музей барина гээд байх юм. Ийм улс байдаг юм уу" гэлээ.
| С.ОДОНТУЯА: Соёлын яамаа татан буулга |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |