Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал өнөөдөр тамгаа гардан авлаа. Өнгөрсөн дөрвөн жил тус аймгийн Засаг даргаар Д.Батсайхан ажиллаж байсан юм. Тэрбээр аймгийн шинэ Засаг даргадаа амжилт хүсээд эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэх, хамтарч ажиллахыг санууллаа.
Энэ үеэр аймгийн шинэ Засаг дарга Д.Түвшинжаргалаас нэн тэргүүнд хийхээр төлөвлөсөн ажлын талаар нь тодруулахад “100 жилийн түүхтэй Завхан аймгийг 100 жилийн босгон дээр нь хүлээж авч, өндөр хариуцлагатай албанд томилогдож байна. Завхан аймгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хичээн ажиллана. Дэлхий даяар тархсан халдварт өвчнөөс хамгаалах ажил бол нэн тэргүүний чухал ажил байна. Улаанбаатар хотоос иргэд маань ирэх гэж байна. Хүний амь нас, эрүүл мэнд яригдаж байгаа учраас хариуцлагатай зохион байгуулах хэрэгтэй болж байна. Ирэх жилүүдэд Завханы иргэдийн маань амьдрал сайжирсан байх ёстой гэсэн чин хүсэл байна. Шийдэх олон асуудал байна. Үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих ёстой. Иргэд ажлын байртай болох хэрэгтэй байна. Уул уурхайгаас ангид аймаг болгох зорилт тавьсан өмнөх Засаг даргынхаа ажлыг үргэлжлүүлнэ. Бид онгон дагшин байгалиа хамгаалах ёстой. Уул уурхайн лиценз, зөвшөөрөл хэзээ ч олгохгүй гэсэн байр суурьтай байна” гэлээ.
| Д.Түвшинжаргал: Завхан аймагт уул уурхайн лиценз, зөвшөөрөл олгохгүй гэсэн байр суурьтай байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |