УИХ-ын төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг хүлээж, авах эсэхийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Төсөв хэлэлцэж байх үед эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой, хилийн цэргээс бусад төрийн байгууллагын урсгал зардлыг 20 хувь танаж, энэ мөнгөө эрсдэлд зарцуулах санал гарсан. Мөн дэд сайд, агентлагийн орлогч дарга нарын тоог цомхтгох, шаардлагагүй 140 төсөл хөтөлбөрийг зогсоогоод үүнээс нийт 403 тэрбум төгрөгийг ЖДҮ дэмжихэд зориулах санал гаргасан ч МАН-ын бүлэг дэмжээгүй төсвөө баталсан. Өнөөдөр төсөв баталж байснаас огт өөр нөхцөл байдалд орчихсон. Тиймээс энэ хоригийг заавал авч, төсөвтөө өөрчлөх хийх ёстой. 2021 оны төсөв Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв болсон.
Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан хэд хэдэн хулгай байгаа. Музей, номын сан, төсөл хөтөлбөрийн цаана МАН-ын албан тушаалтнууд эдээс мөнгө авч Ерөнхийлөгчийн сонгуулийн санхүүжилтээ босгох гэж байгаа. Дээрээс нь аймгуудад хуваарилагдсан төсвөөс тендерийн 10 хувийг цохих замаар Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулах гэж байгаа. Бүгд л ковидын үеийн төсөв боллоо гэж ярьж байгаа. Гэтэл энэ төсөвт нь вакцинаа авах мөнгө тусгаагүй байхад ковидын төсөв гэж хэлж болохгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой. Дэмжиж байна” гэлээ.
| Д.Пүрэвдорж: Вакцин авах мөнгө тусгаагүй байж ковидын төсөв гэж хэлж болохгүй |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |