МАН-ын хагарал туйлдаа хүрсний илрэл нь хотын фракцынхны зодооноос илэрхий байна даа. Хотын мээр Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан нар сүүлийн үед хоорондоо түнжин хагарч, бие бие рүүгээ зохион байгуулалттай компанит ажил өрнүүлж эхэлсэн. Угтаа бол 2024 оны сонгуульд Нийслэлийн МАН-ыг хэний фракц удирдах вэ, гэдгээс тэдний эцэс төгсгөлгүй тулаан эхэлсэн гэдэг. Хэдийгээр С.Амарсайхан Д.Сумъяабазар нар хоорондоо муудсан юм шиг харагдаж байгаа ч ачир дээрээ түүнээс том өрсөлдөөн өрнөж буй. Өөрөөр хэлбэл, нийслэлийн МАН-ыг С.Амарсайхан гартаа авах уу, Л.Оюун-Эрдэнэ байх уу гэх чимээгүй дайн тэдний тэмцлээр эхэлсэн гэх. Ингэхдээ Д.Сумъяабазарын ард Л.Оюун-Эрдэнэ, С.Амарсайханы ард Д.Амарбаясгалан нар нуугдчихаад хотын хоёрыг ринг дээр “зодолдуулж” эхэлсэн гэдэг яриа МАН-ын гишүүдийн дунд гарсан гэнэ .
Наад захын жишээ дурдахад л Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа нийслэлд дүүжин тээврийг нэвтрүүлж, автозамын ачааллыг бууруулж, түгжрэлийг сааруулна гээд төсөв хөрөнгийг нь тооцоолж ойрын хэдэн жилдээ уг ажлыг дуусгана гэх амлалт өгч байсан. Тэр байтугай Төв талбай дээр дүүжин тээврийн бүхээг авчирч үзүүлээд яг үүнийг л монголд оруулж ирнэ гээд бөөн сүр дуулиан болсон. Удалгүй Их хурлын сонгууль болж, С.Амарсайхан, Д.Сумъяабазар нарын байр солигдсоноор дүүжин тээврийн асуудал нам жим дарагдаж, удалгүй дүүжин тээврийн төсөв хөрөнгийг нийслэлийн төсөвт, тусгасан, тусгаагүй гэдэг маргаан гарч эхэлж байлаа. Үндсэндээ хотын дарга Д.Сумъяабазар дүүжин тээврийг нийслэлд хэрэгжүүлэх боломжгүй гэдгээ ил далдаар илэрхийлж эхэлсэн бол С.Амарсайхан хэдхэн жилийн дараа ашиглалтад оруулна гэж маргасаар байв.
Сүүлийн үеийн цахим орчин дахь гол дуулиан Хотын дарга Д.Сумъяабазар, Шадар сайд С.Амарсайхан хоёрын хооронд л өрнөж байна. Ёстой л эрх мэдлийн төлөө улайран тэмцэж, нэгнээ хайр найргүй баалж байна даа тэд. Эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан Богдхан уулын дархан цаазат газрыг “Би зарсан, чи зарсан” хэмээн бие бие рүүгээ давшилж байх. Шадар сайд хотын дарга байхдаа эрх мэдэл албан тушаалаараа “далайлгаж”, Богдхан ууланд эзэн суух хүртлээ хаус хотхон сүндэрлүүлсэн баримтууд эхнээсээ дэлгэгдээд эхэллээ. Ингэхдээ тэрбээр “Оюуны ундраа групп”-ийнхээ жирийн ажилчдын нэр дээр компаниудаа бүртгүүлж, тэднээр дамжуулан Богд уулын аманд хаус хотхон, орон сууцны хороолол барих ажлаа хийдэг болжээ.
Үндсэндээ энэ тэмцэл, энэ маргаан Д.Сумъяабазар, С.Амарсайхан нарын хооронд өрнөж байгаа мэт боловч цаанаа ирэх сонгуулийн чимээнээр МАН гал тогоог баригч том дарга нарынх нь хоорондын асар том тулаан өрнөж байгаа гэх. Ингэхдээ саяхныг хүртэл Засгийн газарт гар нийлэн ажиллаж байсан Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нарын хоорондын өрсөлдөөн эхэлсэн гэх яриа ч олны дунд бий. Өөрөөр хэлбэл, С.Амарсайханыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан дэмжиж, нийслэлийн намаа удирдуулах сонирхолтой байгаа бол Л.Оюун-Эрдэнэ Д.Сумъяабазарыг нийслэлийн намаа удирддагаараа удирд гэх даалгавар өгсөн гэх. Ийн томчуудын тулаан бага дунд шатандаа ч өрнөж, саяхан гэхэд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулсан асуудлаар тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нар хоорондоо муудаж, Тусгаар тогтнолын ордны гадна суулт зарлаад амжсан. Түүнчлэн дүүргүүдийн намын хороог Д.Амарбаясгалан өөрийн хүмүүс хариуцуулж эхэлсэн гэх яриа ч бий. Саяхан гэхэд л Сүхбаатар дүүргийг Цахим харилцаа холбоо, хөгжлийн сайд Н.Учралд хариуцуулсан. Харин үүний хариуд Л.Оюун-Эрдэнэ Ж.Сүхбаатарт Чингэлтэй дүүргээ даатгасан гэх нь ч бий.
Энэ мэт хотын мээрүүдийн далд “дайн” дотроо өрнөж байсан ч саяхнаа эрчээ авч, улаан цагаандаа гарлаа даа. Улмаар хоорондын маргаан нь улам бүр газар авсаар сүүлдээ олон нийтийн сүлжээгээр ил цагаан байлдаад эхлэв. Тэр байтугай нэгнийхээ хувийн амьдралын тараах ёс бус үйлдлүүдийг ч сошиал орчинд дэлгэж, хар пиар хийж эхэлсэн гэх нь бий.
Оны өмнөхөн тэд ширүүхэн маргаж, Д.Сумъяабазар С.Амарсайханд хандан “Явж явж би чиний баасыг цэвэрлэж байна. Чи хотын даргаар ажиллаж байхдаа чухам юу хийсэн юм бэ. Чиний тарьсан балаг өнөөдөр энэ хотыг муухай харагдуулж байна. Гэтэл нэг их нэр цэвэр хүн. Чиний хийсэн булхайг дэлгэж дөнгөнө” шүү хэмээн давшилж хариуд нь Шадар сайд С.Амарсайхан хүн гүтгэх хуультайг сануулаад өнгөрсөн байна.
| Д.СУМЪЯАБАЗАРЫН АРД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, С.АМАРСАЙХАНЫ АРД Д.АМАРБАЯСГАЛАН НУУГДЧИХААД ХОТЫН ХОЁРЫГ РИНГЭН ДЭЭР “ЗОДОЛДУУЛЖ” ЭХЭЛЛЭЭ |
|
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-07 15:26:04
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
2025-12-07 13:22:53
О.Уранбаяр, Л.Анхзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2025-12-07 10:42:34
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-07 09:02:28
“Moon Dance” хамтлаг стандарт бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 09:00:17
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
2025-12-07 08:20:00
Я.Батжаргал пауэрлифтингийн Азийн аварга боллоо
2025-12-07 07:10:00
Э.Адьяатөмөр пауэрлифтингийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-12-07 07:00:00
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-07 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-07 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-07 07:00:00
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-07 07:00:00
Уур амьсгалд тэсвэртэй эрүүл мэндийн салбарын шилжилт хийнэ
2025-12-06 16:51:07
Э.Цэндбаатар дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ
2025-12-06 14:40:11
Б.Энх-Оргил “One Championship” холбооны 66 кг-ын жингийн аварга боллоо
2025-12-06 13:29:04
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-12-06 13:18:45
Ж.Анударь “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-06 13:14:22
Даваа гарагаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
2025-12-06 12:26:21
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-06 11:36:26
ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна
2025-12-06 11:13:54
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-06 08:00:00
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-06 07:41:38
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАН СЛАМ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2025-12-06 07:10:00
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян сургалт боллоо
2025-12-06 07:04:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-06 07:00:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-06 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-06 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |