УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдсан. Тэд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулсан хуулийн төслийн талаар ярилцжээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй дээрх хуулийн үйлчлэл энэ онд, тодруулбал, арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болно. Тиймээс зөвхөн хугацааг сунгах бус, хууль хэрэгжих явцад үүсч байгаа харилцааг улам боловсронгуй болгох, хамгийн гол нь хувь хүний эрхийг хуулиар баталгаажуулж өгөх ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж байна. Мөн шийдвэр гаргагчдын буруу шийдвэрээс учирсан хохирлыг хэрхэн арилгах, хариуцлагын асуудлыг тодорхой болгох ёстой гэж үзэж буй аж.
Тухайлбал, Нэмэлт өөрчлөлтийн төсөлд дараах зохицуулалтыг тусгажээ. Гадаадаас буцах хүсэлт гаргасан иргэдийн эх орондоо ирэх, улсын хилээр нэвтрэх үндсэн эрхийг баталгаатай болгох, короновирусийн халдвар авч өвчилсөн иргэдийн хувийн мэдээллийг нууцлах заалт оруулав. Түүнчлэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг үндсэн болон хүүгийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах, зээлийн гэрээг сунгах асуудлыг Монголбанк Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ. Өмчийн хэлбэр үл харгалзан сургалтын төлбөрөөс гадна дотуур байрны төлбөрийг хойшлуулах, дараагийн төлбөрт шилжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ. Үндэсний цахим мэдээллийн сан бүрдүүлэх, гаднын зээл тусламжийг Засгийн газар тусгай сан байгуулан байршуулж Тусгай сангийн тухай хуулийн дагуу зарцуулж ашигладаг байх талаар хуульчлах шаардлагатай. Түүнчлэн хатуу хөл хорионы үеэр иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаажуулахаар тусгажээ. Учир нь, хөл хорионы үеэр өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхээ хангаж чадахгүй, өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцох зэрэг эрх нь зөрчигдсөн тохиолдол гарсан. Тиймээс хувь хүн хууль зүйн тусламж авах эрхийг хуулиар баталгаажуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
Ерөнхийлөгчийн 2021 оны улсын төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийн талаар хэлэлцэн дэмжсэн байна. Ерөнхийлөгч хоригтоо төсвийн нийт зардлыг 20 хувь бууруулж, эрсдэлийн сан байгуулах, төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулах талаар тусгасан. Үүнээс гадна өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, үйлдвэр аж ахуйн нэгж бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө боловсруулах зэрэг санал гаргаад байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим нэр томьёог засч хуульд нийцүүлэх, санал өгсөн сонгогчийн хуруунд бэхэн тэмдэглэгээ хийнэ. Сонгуулийн сурталчилгааны үеэр спорт, урлагийн тоглолт бусад бооцоот сугалаат арга хэмжээ явуулахгүй. Сонгогчийн нэрсийн жагсаалт дахь мэдээллээ иргэн шалгаж, өөрийн оршин суугаа хаяг дээрх сонгуулийн насны гэр бүлийн гишүүдийнхээ мэдээллийг хянах боломжоор хангана. Мөн “Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгч байгаа иргэнд энэ хуулийн 57.10 дахь хэсэгт заасан этгээдүүд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэдэг заалт нэмэх зэрэг санал оруулжээ.
| УИХ дахь АН-ын бүлэг: Цар тахалын хуулиар хүний эрхийг баталгаажуулж өгөх ёстой |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |