• Өнөөдөр 2025-04-22

ЗГ: Үсчин гоо сайхан ажиллахгүй

2020-11-29,   705

Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж, сэтгүүлчдийн асуултанд хариулж байна.
 
-Худалдаа үйлчилгээний газруудыг ажлуулна гэж ойлголоо. Үүнд ямар газрууд хамаарах вэ?
 
-Худалдаа үйлчилгээний салбарыг нээгээгүй. Тэгэхээр үсчин гоо сайхны салбар ажиллахгүй. Боловсруулах чиглэлийн үйлдвэрүүдийг ажиллуулана. Экспортод чиглэсэн үйлдвэрээ нээх бодлого баримталана. Хүнс, эм, банк санхүү, цахим худалдаанаас бусад салбарын үйл ажиллагааг ойрын хугацаанд нээхгүй.
 
-Архангай аймгийн иргэд шинжилгээгээ өгч эхэлсэн. Тэднийг гаргах юмуу?
 
-Архангай аймгаас өнөөдрийн байдлаар 7181 хүн нутаг буцахаар бүртгүүлсэн. Тус аймагт хоёр тохиодол бүртгэгдсэн. Тухайн иргэн нь өөр суманд очсон гэх мэдээлэл байгаа. Тиймээс Архангай аймгийн иргэдийг нутаг буцаах асуудлыг түр хойшлуулж байна. Өвчлөл гарсан аймгийн иргэдийг үе шаттай явуулна.
 
-Нүүрс тээврийн жолооч нарыг асуудал хүнд байна. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?
 
-Дотоодод халдвар илэрсэн учраас экспортод чиглэсэн бүс нутагтаа эрүүл, эрсдэлгүй бүс байгуулах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Цогтцэций, Ханбогд чиглэлийн бүс нутагт тусгайлсан арга хэмжээ авч, бүс нутгийн иргэдийг PCR шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Мөн "Эрдэнэт" үйлдвэр дээр онцгой дэглэм тогтоосон. Уул уурхайн бүтээгдэхүүн гаргадаг 28 аж ахуйн нэгжид онцгой дэглэм тогтоох чиглэл өгөөд байгаа. 
 
-Халдвар авсан иргэдийн ойрын хавьтлыг нь тогтоосон гэж байсан. Гэтэл Архангай аймагт ойрын хавьтал очсон байна. Энэ ямар учиртай вэ. Амьсгалын аппаратны нөөц байгаа юу. Зарим өвчтөний биеийн байдал хүндэрч эхэлбэл энэ аппарат хүрцэх үү?
 
-Халдвартай иргэний ойрын хавьтлыг тухай бүрт нь олж, тогтоож, тусгаарлаж байгаа. Иргэд санаатай болон санамсаргүй байдлаар ойрын хавьтлаа нуух явдал байна. Тиймээс цаг алдаж, илрэх явдал гарч байна. Архангайн иргэний тухайд халдвар илэрсэн иргэн нь ойрын хавьтлаа хэлээгүй. Үүнээс болж аймгийн хэмжээнд халдвар тархах эрсдэл үүссэн. Гэхдээ олон биш учраас бид олж илрүүлэх арга хэмжээг цаг алдалгүй ажиллаж байна. Амьсгалын аппаратны тухайд ХӨСҮТ-д коронагийн эмчилгээнд зориулсан 23 аппарат бий. Цэргийн төв эмнэлэг 12-ыг суурьлуулсан. Яармаг дахь эмнэлэгт 50 ширхэг амьсгалын аппарат суурьлуулсан. Мөн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт 50 орчим, зөөврийн 20 аппарат бид бэлдсэн. Ковидод зориулсан 180 орчим аппарат байна. Мөн наймдугаар сард захиалга хийж, одоо манайд эхний 200 аппарат ирэх сарын 8-нд ирэхээр болсон. Үлдсэн 200 аппарат нь арванхоёрдугаар сарын 20 гэхэд ороод ирнэ.  
 
-Иргэд идшээ яаж бэлтгэх талаар асууж байна. Ямар арга хэмжээ авах вэ?
 
-Бэлэн байдал зарласан. Зарим үйлдвэрийг ажиллуулах шийдвэр гарсан. Бид тодорхой арга хэмжээ авч байгаа. Баруун аймгийнхан Хүнс хөдөө аж ахуйн газруудтайгаа хамтраад төв суурин газруудад хүнс тэжээлийг нь хүргэж өгөх, буцаагаад хүнсээ татах зэрэг арга хэмжээг авч байна. Мөн Монгол шуудан компанитай хамтран орон нутгаас хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Орон нутгаас мах болон хүнс тээвэрлэх хөдөлгөөнийн хориглоогүй.
 
-Хөл хориог 10 хоног сунгахаар боллоо. Дунд орлоготой иргэд тэсэж чадах уу. Худалдааны салбарынхан түрээсээ нэхэж эхэлсэн байна. Энэ талаар дахин арга хэмжээ авах уу?
 
-Засгийн газраас өвчлөлийг тархаахгүй байх, эдийн засгаа хамгаалах гэсэн хоёр арга хэмжээ авч байна. Бид аж ахуйн нэгжийг үйл ажиллагаанд хамаагүй оролцож болохгүй. Хөдөө орон нутгийн худалдааны байгууллагууд хэвийн ажиллаж байгаа. Гэхдээ орон нутгийн иргэдийг  нутаг буцааж байгаа нь маш их эрсдэл дагуулж байгааг ойлгоорой.
 
-Шинжилгээ авах цэгүүдэд оочер дараалал үүсэж, хүндрэлтэй нөхцөлд байна. Иргэд шинжилгээгээ өгөхийн тулд хонож байна. Цаашид орон нутгийн иргэдийг гаргахдаа ийм дараалал үүсгэхгүй байх ямар арга хэмжээ авах вэ?
 
-Энэ сарын 23-наас иргэдийг хотоос гаргах ажлыг зохион байгуулсан. Өнөөдөр хотоос гарах хүсэлтэй 81 мянган иргэн байна. Өнөөдрөөс шинжилгээ авах ажлыг зохион байгуулахтай холбоотой хүндрэл гарсан. Энэ нь төрийн байгууллагын чадамжтай холбоотой. Тиймээс холбогдох байгууллагуудын хүчийг нэмэх ажлыг зохион байгуулж үйл ажиллагааг үдээс хойш жигдэлсэн. Тодорхой хүмүүст сахилга хариуцлага тооцсон. Иргэдээс ч гэсэн хүндрэл учруулж байгаа асуудал бий. Нийт иргэдийн 20 гаруй хувь нь бүртгэлгүй хүн байсан. Мөн компьютер гацах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээн дээр саатал үүссэн.

ЗГ: Үсчин гоо сайхан ажиллахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188