”Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр чуулганы хуралдаанаар хийж эхэлсэн.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан "Ерөнхийлөгч 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсантай холбоотойгоор "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг батлах нь зохимжгүй болов уу. Дэгийн тухай хуульд заасан зохицуулалт байдаггүй юм байна. Хоригийг хүлээж авах эсэхээс хамаараад энэ тогтоолын төслийг хэлэлцэхийг нь хойшлуулах саналтай байна” гэсэн горимын санал гаргалаа.
Горимын саналтай холбоотой санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцож буй 64 гишүүний 42 нь дэмжсэн тул ”Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.
| УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хойшлууллаа |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |