Манай томчууд улсын төсөвт ЖДҮ-д нэг ч төгрөг төсөвлөөгүй төсөл өргөн барьсан байна гэвэл уншигч та итгэх үү. Харамсалтай нь, үнэхээр төсөв санаачлагчид жижиг, дунд бизнес эрхлэгчдээ хөсөр хаясан хуулийн төсөл барьчихаад сууж байна.
Уг нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан нэн хөнгөлөлттэй зээл олгох тусгай санг манай улс 2009 онд байгуулсан. Гэтэл уг зээлийн дийлэнх хувь жинхэнэ эздэдээ хүрч чаддаггүйг өнгөрсөн хоёр, гурван жилд бид баримттай, юутай хээтэй нь хангалттай харсан. ЖДҮХС-гийн хөрөнгийг УИХ-ын гишүүд, нэр бүхий томчууд, улстөрчид танил тал, албан тушаалаа ашиглан хамгийн бага хүүтэйгээр хэчнээн тэрбумаар нь зээлэн царцаадаг байсан нь ил болж, эхнээсээ ял аваад явж байгаа билээ. Энэ эрх мэдэлтнүүдийн хар мөр эгэл жирийн үйлдвэрлэл эрхлэгчдийг хохироох ёсгүй л баймаар.
Манай улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт 60 гаруй мянган аж ахуйн нэгжийн 800 мянга гаруй хүн ажилладаг гэсэн тоо бий. Гэтэл дэлхий нийтээр тархсан цар тахал манай улсын ЖДҮ эрхлэгчдийн 70 хувьд нь их бага хэмжээгээр нөлөөлсөн гэсэн судалгаа бий. Өнгөрсөн хавар манай улс хэсэг хугацаанд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хааж, хөл хорио тогтоосон. Энэ үеэр үйл ажиллагаа нь доголдсон байгууллагууд өнөөдөр сэргэлт авч чадаагүй байтал дахин хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм.
Харин энэ арваннэгдүгээр сарын “МЭК” компанийн судалгаагаар аж ахуйн нэгжүүдийн 92 хувь нь цар тахлын улмаас “орлого буурсан” гэсэн үнэлгээ өгчээ. Мөн тэдний 85 хувь нь “ТӨРИЙН БОДИТ ДЭМЖЛЭГ” хэрэгтэй байгааг хэлж байна. Үүнд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгох, зээлийн болон түрээсийн төлбөр хойшлуулах зэрэг шалтгааныг бичсэн байна. Энэ удаагийн 14 хоногийн хөл хорионы улмаас аж ахуйннэгжүүдийн 25 хувь нь ажилчдаа чөлөөлсөн буюу долоон мянган хүн ажилгүй болсон байна. Цаашид хөл хориог дахин сунгавал 64 хувь нь орлогогүй болно гэсэн судалгааг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргажээ.
Тэдэнд одоо л ЖДҮ хөгжүүлэх сангийн зээл хэрэгтэй байна. Гэвч манай улс ирэх оны төсөвтөө ЖДҮХС-д нэг ч төгрөг төсөвлөөгүй нь харамсалтай. Энэ онд зээлийн эргэн төлөлтөөр тус санд 20 орчим тэрбум төгрөг төвлөрөөд байгаа гэх мэдээлэл бий.
Гэвч манай улс шиг хөл хорионы үед аж ахуйн нэгжээ “Өөрсдөө учраа ол” гээд зөнд нь орхидог улс энэ дэлхийд ховор биз
Өнөөдрийн байдлаар 1579 аж ахуйн нэгжийн 238 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтийг ЖДҮХС-нд ирүүлээд байгаа аж. Тэдний 1400 орчим нь 300 хүртэл сая төгрөгийн зээл хүссэн бичил бизнес эрхлэгч байгаа юм. Энэ бол ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүдийн албан тушаалаа ашиглан авсан зээлээс хэд дахин бага мөнгө. Гэвч манай улс шиг хөл хорионы үед аж ахуйн нэгжээ “Өөрсдөө учраа ол” гээд зөнд нь орхидог улс энэ дэлхийд ховор биз. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар л гэхэд “Хөл хорионы үед бизнес явахгүй шүү дээ” гээд хээвнэг нэг хариулаад сууж байна. Гэтэл ОХУ-д аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 400 тэрбум рубль батлуулж байна. Ихэнх улс орон жижиг, дунд бизнес эрхлэгчдэдээ зориулсан нэн хөнгөлөлттэй зээл гаргаж, хөрөнгө оруулж, санхүүгийн болон татварын дэмжлэг үзүүлэх бодлого барьж байна. Европын холбоо л гэхэд төсөвтөө тодотгол хийж, 600 тэрбум еврог ЖДҮ эрхлэгчдэд зориулан нэмэлтээр санхүүжүүлэхээр болоод байна. Харин манай Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа 23 арга хэмжээний аль нь ч аж ахуйн нэгжид бодит дэмжлэг болж чадахааргүй байгаа юм.
УИХ-ын өнөөдрийн чуулганаар төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Хэрвээ УИХ-ын гишүүд хүлээж авахгүй бол нэн яаралтай ирэх оны төсөвт тодотгол хийх шаардлагатай байгааг эдийн засагчид хэлж байна. Аль нь ч байсан хамгийн түрүүнд ЖДҮХС-д мөнгө төсөвлөж, зорилтот эздэд нь хүргэх нэн шаардлагатай байна. Хэрэв үгүй бол Монголын ЖДҮ эрхлэгчид тэр аяараа хаалгаа барина.
| ЖДҮ-ИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД НЭГ Ч ТӨГРӨГ ТӨСӨВЛӨӨГҮЙ ТӨСӨВЧИД ИЧИГ ИЧИГ |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |