Орон нутгийн иргэдийг нутаг буцаах асуудлаар ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ "85 мянга орчим зорчигч судалгаанд хамрагдснаас 100 гаран иргэн орон нутаг болон нийслэлд шилжилт хөдөлгөөн хийнэ гэх судалгаа гарсан. Шилжилт хөдөлгөөн хийх иргэд арваннэгдүгээр сарын 29-нөөс шинжилгээгээ өгч эхэлнэ. Орон нутагт зорчихоос 48 цагийн өмнө шинжилгээ өгөх юм. Тээвэрлэлтийг хоёр янзаар зохион байгуулна. Иргэд хувийн болон нийтийн тээврийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар зорчино. Үйл ажиллагааг зохион байгуулахдаа цахим системийг ашиглан явуулна. Иргэд эхлээд 199.мн рүү бүртгүүлнэ. энэ бүртгэлд маш дэлгэрэнгүй мэдээллүүд гарч ирнэ. Хаанаас, хэзээ явахаас эхлүүлээд очоод хаанаа байрлах зэрэг бүх мэдээллүүд багтсан байх ёстой. Шинжилгээ өгөхдөө бүгд цагийн хуваарьтаа багтаж өгөхийг анхаарах хэрэгтэй.
Замд хооллох газар хаалттай учир хувийн бэлтгэлээ хийх хэрэгтэй шүү. Хот хоорондын автобусууд бүгд JPS-тэй. Тогтсон газруудад очиж, бие засах, хооллох ажлыг зохион байгуулна. Орон нутагт очиход Онцгой комисс нь хүлээж аваад, өөрийн очих байршилд 14 хоног өөрийгөө тусгаарлана. Үүний дараа дахин шинжилгээ өгөх ёстой. Зорчигчдын арван өдөр тээвэрлэнэ. Яагаад 10 өдөр гэхээр шинжилгээний хүчин чадлаас хамаарч байгаа.
Ж.Бат-Эрдэнэ: Шилжилт хөдөлгөөн хийх иргэд арваннэгдүгээр сарын 29-нөөс шинжилгээгээ өгч эхэлнэ |
|