Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Орхоны хөндийд Хархорин хот байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр хоёр шийдвэр гарлаа. Нэгдүгээрт, энэхүү ажлыг удирдах Үндэс хороо байгуулж, миний бие ахалж, холбогдох яамдын дэд сайд нар оролцоно. Мөн шинэ Хархорин хотын бүтээн байгуулалтын Захиргааг байгуулж байгаа. Энэхүү Захиргаа нь мэргэжлийн удирдлагыг зохион байгуулж, менежментээр хангах, төслийн хэрэгжилтийн явцад хяналт тавих үүрэгтэй ажиллана. Өнөөдрийн байдлаар газрын бүтэц, хөрс, ус, цаг уурын нөлөөллийг судалж байна. Эдгээр судалгаа дууссаны дараа шинэ Хархорин хот хаана байршихыг тогтооно. Ингэснээр хотын ерөнхий төлөвлөлтийн ажил руу орно. УИХ-аас саяхан 07 дугаар тогтоол гаргасан. Энэ хүрээнд бид гурван ажил хийх ёстой. Нэгдүгээрт, байршлыг тогтоох, газар зүйн судалгаа хийх ёстой. Хоёрдугаарт, хотын төлөвлөлт, гуравдугаарт, хөрөнгийн их үүсвэрийг бий болгох. Тэгэхээр өнөөдрийн хуралдаанаар гаргасан хоёр шийдвэрийн хүрээнд энэхүү хотын ажил илүү эрчимжиж, тухайн ажлыг хариуцах бүтэц нь бий болж байна. Бүтээн байгуулалт эхлэхээр Ерөнхийлөгчийн ордноос эхлэн тухайн хотод байршиж эхэлнэ. Хотын түгжрэлийг сааруулах чиглэлд энэ бүтээн байгуулалтын ажил чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн төлөвлөлттэй ажил явагдаж байна. Урьдчилсан таамгаар 500 мянган хүнтэй хот бий болно гэсэн төсөөлөл бий. Гэр хорооллын түгжрэлийн асуудал, агаарын бохирдол хотын түгжрэлд хамгийн том нөлөө үзүүлж байгаа хэсэг. Бидний ойрын хугацаанд хийх гэж байгаа ажлын нэг бол гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал байгаа. Нэг талаар хөдөө орон нутагт ипотекийн зээл олголтыг нэмэгдүүлэх чиглэлд ач холбогдол өгнө. Нөгөө талаар шинэ хорооллуудыг бий болгоно. Өндөр байшин, хаус хороолол гээд хоёр төрлийн хороолол бий болно. Өнөөдөр хотын төлөвлөлт, гэр хорооллын асуудалд хүндрэлтэй байгаа нь эрчим хүчний үүсвэр. Ойрын хугацаанд Засгийн газар түгжрэлийн ямар шийдэл гаргахыг зарлана. Дамбадаржаагаас Нисэх хүртэл хурдны зам барихаар ярьж байна, эцэслэн шийдээгүй байна. Ийм маягаар гэр хорооллын төлөвлөлтийг шийднэ. Мөн Яармагт дахин төлөвлөлт хийхээр төлөвлөж байна” гэв.
| Ц.ДАВААСҮРЭН: Шинэ Хархорин хот байгуулах ажлыг удирдах Үндэсний хороо байгуулж, миний бие ахалж ажиллана |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |