УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д даргад хүргүүлсэн талаар бид мэдээлсэн. Тэрбээр, хүндэтгэх шалтгааны улмаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн хэмээн хүсэлтдээ дурдсан байна.Түүнчлэн өөрийг нь концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машин гэхчлэн янз бүрийн мэдээлэлтэй холбож, зохион байгуулалттай гүтгэж байна. Тиймээс энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн байна хэмээн хүсэлтдээ цохон тэмдэглэсэн байв.
Үндсэндээ нүүрсний хулгайн хэргээр яллагдагчаар татагдан шалгуулж байгаа түүний хувьд хууль, хяналтын байгууллагаас өрсөж, хөдөлгөөн хийсэн байж мэдэх. Өөрөөр хэлбэл, Улсын Ерөнхий прокуророос түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа Их хурлын даргад өргөн мэдүүлэхэд бэлэн болсон гэдэг. Иймд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх нь нэр цэвэр үлдэх нэг боломж байсан гэсэн үг.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд парламентад хоёр удаа сонгогдсон, улс төрд дуулиан шуугиантай суудаг гишүүдийн нэг. Анх 2003 оноос УИХ-ын даргын шадар туслахаар ажиллаж улс төрийн замналаа эхлүүлсэн түүхтэй. Улмаар намынхаа НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, МАН-ын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга МАН-ын бүлгийн дэд дарга зэрэг албан тушаалд томилогдож ажилласан намтартай. Түүний хувьд улс төрд гишүүнээр суух хугацаандаа багагүй дуулианд холбогдож байсан.

2015 онд МАН-ын генсекээр ажиллаж байхдаа тэрбээр зүүн гартаа нэг ам.доллар, баруун гартаа 17 боодол нэг төгрөг бариад “Нэг ам.доллар 17 боодол нэг төгрөгтэй тэнцэж байна. Засгийн газар, Монгол банкны алдаатай бодлогоос болж валютын ханш эрс нэмэгдэж Монгол төгрөг цаас болон хувирлаа. Та бүхэн энэ нэг ширхэг нэгтийн ам.доллар 17 боодол нэг төгрөгтэй тэнцэж байна. Ерөнхий сайд аа. Энэ 17 боодол нэгтийн дэвсгэртийг нийлүүлж наавал 18 ам.метр квадрат болж байна. 18 ам.метр ханын обой өнөөдөр зуун айлын барилгын дэлгүүрт дунджаар гучин мянган төгрөгт хүрсэн байна. Монгол төгрөгийн ханшийг ямар болгосноо эрх баригчид харах цаг болсон” хэмээн төгрөгийн ханшийн талаар сүржин мэдээлэл хийж, тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс хариуцлага нэхэж байлаа.
.jpg)
Түүнчлэн 2017 онд 720 сая төгрөгийн үнэ бүхий брэндийн цагаар гангарч, “Хувьдаа ганц ТҮЦ-гүй хэр нь 100 мянган ам.долларын үнэтэй гурван ч бугуйн цагийг ээлжлэн зүүдэг” хэмээн олны дургүйцлийг хүргэж байв.
Түүнчлэн Ж.Мөнхбат урваж, шарвасан үйлдлүүд удаа дараа гаргаж байсныг эргэн сануулъя.
УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Шившигтэй юм болж байна. Ерөнхий сайдыг огцруулах хамгийн гол үндэслэл бол ЖДҮ-ийн хулгай мөн шүү дээ. 2016 оны сонгуульд У.Хүрэлсүхийг Хэнтийд нэр дэвш гэхэд та татгалзаж, "гардан тулаан"-аас зугтаасан. Орондоо Д.Гантулгыг дэвшүүлсэн. Та одоо нөхөн сонгуульд нэр дэвших үү, 2020 онд нам ялагдвал өмнөх шигээ Австрали руу дахиад зугтаах уу" хэмээн байлаа. Хариуд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “1990 оноос хойш би энэ намд ажиллаж байгаа. Тэр үед миний дүү сураггүй байсан шүү. Би чамайг Солонгосоос олж авчирсан байх шүү, миний дүү. Би чиний талаар зөндөө зүйл мэднэ. Хүний тусыг битгий мартаж байгаарай. Намаас хөөх хүмүүсийг би шийдэхгүй, Хяналтын хороо шийднэ. Гэхдээ хасах хүмүүсийн жагсаалтыг би гаргана. Би төрдөө, намдаа их цэвэрлэгээ хийнэ. 2020 онд ялагдвал ялагдана л биз. Сонгуулиас айгаад байдаг би тийм жижигхэн хүн биш. Чи бол их баялаг түүхтэй хүн шүү. Би чамайг мэднэ, карьерт чинь нөлөөлнө гэж бодоод ард түмний өмнө дуугүй байгаа шүү" хэмээн ширүүхэн маргаан өрнөсөн.
Удалгүй У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Ж.Мөнхбат “Хэд хоногийн өмнө Ерөнхий сайдад ажил танилцуулахаар албан өрөөнд нь ортол “Эх оронч сэтгэлгээгээр эрчим хүчээ гамнана аа” гэчихсэн арын өрөөнийхөө нэмэлт халаагуурыг салгасан байсан. Нэлээд хүйтэн, жаахан суухад жиндэх маягтай өрөөнд Ерөнхий сайд маань ажиллаж байна билээ” хэмээн чуулганы индэр дээрээс тал засаж байсан удаатай.
Саяхан түүний казино тоглосон бичлэг олон нийтийн сүлжээд цацагдаж, энэ тухай тэрбээр “27, 28 настай залуу байхдаа казиногоос 100 сая ам.доллар хожиж явсан” хэмээн өөрийгөө өмөөрч байгаа харагдсан.
Түүнчлэн Ж.Мөнхбат эхнэртээ гар хүрсэн гэх дуулианд нэр холбогдож, нутгийнхаа тамирчинд худал хэлсэн гэх дуулиан өнөөдрийг хүртэл намжаагүй байна.
| БҮРЭН ЭРХЭЭСЭЭ БҮРМӨСӨН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЙ ХҮРГҮҮЛСЭН Ж.МӨНХБАТ ГЭЖ ХЭН БЭ |
|
Б.БАТБААТАР САЙД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЛЭЭ
2025-12-24 18:05:31
УГТЭ: 2025 ОНД МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАВАН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ АМЖИЛТТАЙ НУТАГШУУЛЛАА
2025-12-24 15:15:52
С.Мөнхзул Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ
2025-12-24 12:12:41
Р.ЧИНГИС: Бид цэргийн алба хаасан учраас зовлонг нь мэддэг, тиймээс дүрмийн бус харилцааг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй
2025-12-24 11:19:03
ЗГ: Баян-Өлгий аймгийн 319 уул, усны Казах нэрийг Монголоор сэргээн нэрлэх тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
2025-12-24 11:00:05
Д.МАНЛАЙБААТАР: ХУВЦАС СОЛЬДОГ КАМЕРГҮЙ ӨРӨӨНД ЦЭРГҮҮД НЭГНЭЭ ЗОДСОН ХЭРЭГ ГАРСАН
2025-12-24 10:57:20
ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
2025-12-24 10:52:57
2025-12-24 10:04:49
МАН-ЫХАН АН-ААС “АЙЖ” ДЭД САЙД НАРАА ЭГҮҮЛЭН ТАТАХ УУ
2025-12-24 08:35:53
Б.САРАНТУЯА: "ЦАГААН ШӨНӨ" ДУУГ БИ МОНГОЛЧУУДЫН ХАЙРТАЙ БҮТЭЭЛ БОЛГОЖ ЧАДСАН
2025-12-24 07:23:37
2025-12-24 07:15:00
Таеквондо-гийн холбооны 2025 оны тайлангийн хурал боллоо
2025-12-24 07:10:00
Б.МИШЭЭЛ: ДАШТ-Д ӨӨРИЙГӨӨ АМЖИЛТ ГАРГАЖ БАЙГААГААР ЗУРСАН МИНЬ БИЕЛЭХЭД ЗҮҮДЭЛЖ БАЙГАА ЮМ ШИГ Л САНАГДСАН
2025-12-24 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДЛЫН ГОЛ БУРУУТАН НЬ ХАМГИЙН ОЛОН НААДАМД ЯВСАН Г.ДАМДИННЯМ ЮМ БИШ ҮҮ
2025-12-24 07:00:00
ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН “ХОНГИОН ГОЛ”-ЫН ОХИН
2025-12-24 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2025-12-24 07:00:00
Спортын 11 төрлийн 78 тамирчинд, 2025 онд 2 тэрбум, 130 сая төгрөг олгожээ
2025-12-23 14:12:14
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2025-12-23 12:59:54
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа
2025-12-23 11:00:00
Эрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2025-12-23 09:49:27
ТАНИЛЦ: ХУДАЛДААНЫ ЗАХЫН БОССООС ХАМГИЙН ТОМ САЛБАРЫН ДЭД САЙД БОЛЖ ДЭВШСЭН Б.ЭНХТҮВШИН
2025-12-23 09:00:00
Ц.Анандбазар, Францын Элчин сайд Коринн Перэратай уулзлаа
2025-12-23 07:15:00
2025-12-23 07:10:00
ХҮН НАМД ХҮН ҮЛДЭХ НЬ ҮҮ Т.ДОРЖХАНД ДАРГА АА
2025-12-23 07:00:01
МОНГОЛЫН САЙД, ДАРГА НАРЫН ХЭН НЬ ОХУ-ААС ШАТАХУУН ЦАРАЙ АЛДАЖ ГУЙХ ВЭ
2025-12-23 07:00:00
"ХҮНИЙ ТӨЛӨӨ" КИНОНООС "ЭЦСИЙН ЗОГСООЛ II" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮД
2025-12-23 07:00:00
2025-12-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |