• Өнөөдөр 2025-11-07

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ, БҮРМӨСӨН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГЧЭЭ

2023-02-01,   1404

              Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгааны улмаас татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ дөнгөж сая УИХ-д хүрүүлжээ.
       
          УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нь бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтдээ "Настай ээж нь эрүүл мэндийн шалгаанаар гадагшаа эмчлүүлэх болсон тул УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ бүрэн мөсөн чөлөөлөгдөх хүсэлтэй өгч байна" хэмээн дурдсан байна. Тэрбээр УИХ-ын 1-р тойрог, Архангай аймгаас хоёр удаа УИХ-д сонгогдсон билээ.
 
       Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал,  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан АТГ-аас яллагдагчаар татаж, шалгаж байгаа юм.
 
         УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар УИХ-ын тухай хуульд тодорхой заасан байдаг. Тодруулбал, тус хуулийн 10.1.2 дахь заалтын дагуу хүндэтгэх шалтгаанаар УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж болно хэмээн тусгасан байдаг. Үүнд УИХ-ын гишүүн өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт өгвөл хуульд заасны дагуу гишүүнийг чөлөөлөх арга хэмжээ авна хэмээн тусгажээ.
 
      

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ, БҮРМӨСӨН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-04 16:35:28
    Н. Энхээ: Ашгүй дээ нэг авилгас ч гэсэн хасагдах нь байна...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-03 22:57:47
    Ож: Гхдагшаа зугтах аргаа хайж байгаа юм биш биз, бишдээд ирэхээрээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-03 22:57:47
    Ож: Гхдагшаа зугтах аргаа хайж байгаа юм биш биз, бишдээд ирэхээрээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-02 06:34:12
    мундаг сайн гишүүн байсан хүн дээ үнэнч: шудрага гишүүн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-01 17:50:56
    Zochin: Zeriin ard irged .Eej AAwaa emcheluulii geed yalagdagchaar tatagdachixaad gadaad yawaa uu?Gadaad betgii xel aimag sumruuch yawj chadaxgui?Edgeer xvmvvs gadagshaa garwal busad ard irged iim ireh edleh estoi um bishvv?Vndsen xuuld. Yas Vndes. xel soel.Ars ungu .niigmiin garal shanin sutleg. vl.xamaaran bugd tegsh erhdee gej zaasan baidad bil uu???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-01 16:31:57
    засс: нүүрсний хамгийн том хулгайч зүгээр ингээд гараад явж болохгүйлд хулгайгаа төлөх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-01 13:13:55
    Иргэн: МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨ АЖИЛЛАНА ГЭЖ ТАНГАРАГ ӨРГӨЖЧИХӨӨД , СОНГУУЛЬД ЗАРЦУУЛАГДСАН ТАТВАР ТӨЛӨГЧИДИЙН МӨНГИЙГ МАН НАМ ТӨЛӨХ ЮМ УУ. МӨНХБАТ ТӨЛӨХ ЮМ УУ. Г
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-01 13:13:53
    зочин: гадагшаа зугтаараар шийдэж дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-01 12:07:20
    зөв зөв: Зоримог залуу Монгол хүн шиг шийдвэр гаргажээ. Бусад нь яасан бэ.Ээжийгээ сайн эмчлүүлээрэй.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188