Хот байгуулна гэдгийг гишгэх газаргүй болтол нь барилга барина гэж ойлгож болохгүй баймаар. Хот гэдэг хүндээ ээлтэй, зөв төлөвлөлттэй, авто замын сүлжээ сайтай, хаягжилттай, орц гарц нь ойлгомжтой гээд наад захын олон шалгуурт нийцэх ёстой. Гэтэл өнөөгийн Улаанбаатарт гишгэх, зорчих газар алга. Сүнгэнэтэл давхих авто замын дэд бүтэц алга. Хот доторх болон хороолол доторх авто зам үй зайгүй сүндэрлүүлсэн барилгын бөөгнөрөлд тэлэх боломжоо хязгаарлуулжээ. Нэгэнт хүн машин, барилгажилт гурав нь нэмэгдсээр байгаа нийслэлийнхний авто зам дээрх түгжрэл, түгжрэлээс үүдсэн их стрессийн үндсэн шалтгаан нь зах замбараагүй барилгажилт байна. Хот байгуулалтын мэдээллийн санд нэгэн сонирхолтой баримт бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, 2005 оноос хойш өнөөдрийг хүртэлх нийслэлд хэчнээн барилга, орон сууц барьсныг харуулжээ. Тодруулбал, 2005 оноос өмнө Баянгол дүүрэгт 889, Баянзүрх дүүрэгт 989, Хан-Уулд 504, Сонгинохайрхан дүүрэгт 426, Сүхбаатар дүүрэгт 564, Чингэлтэйд 448 барилга, орон сууц бүртгэлтэй байсныг архивлажээ. Өөрөөр хэлбэл, 20-иод жилийн өмнө Улаанбаатар нийт 3800 гаруй барилгатай, хүн ам, авто замын хөдөлгөөн, барилгажилт сийрэг байжээ. Энэ тоо өссөөр 2023 оны эхний улирлын байдлаар хэрхэн өссөнийг дурдъя.
Энэ нь нэг талдаа хот өнгө төрхөө засаж, барилгын салбар тэр хэрээр хөгжиж, бүтээн байгуулалт хурдацтай өрнөж байгааг харуулж болох ч нөгөө талдаа авто замын сүлжээг өргөтгөх, хот доторх уулзвар, авто зам, тойргуудыг сайжруулахад ихээхэн хүндрэлтэй болж байгаа юм. Зам нь тэлэхгүй, нэвтрэх урсгалаа сайжруулахгүй, зогсоолын талаар яриад ч нэмэргүй, давхар замын сүлжээ мөрөөдөл болох тусам авто машины түгжрэл гамшгийн хэмжээнд хүрч байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн Улаанбаатарчуудын түгжрэлээс үүдсэн бухимдлын суурь шалтгаан нь барилгын зөвшөөрөл замбараагүй олгосон, төлөвлөлтгүй хотжилт яах аргагүй мөн. 20-иод жилийн өмнөөс л өнөөдрийн бухимдлын шалтгаан эхэлсэн байхад үүнийг тооцохгүйгээр бөглөрч байна, тагларч байна гэж хашхираад тусыг олохгүй. Сүүлийн 10 жилийн хугацаанд гэхэд л нийслэлийн хүн амын тоо 310 мянгаар нэмэгдсэн гэх судалгааг харлаа. Үүнийг дагаад автомашины тоо нэмэгдэнэ. Цаашид бид нэгэнт үүссэн бөөгнөрлөө хэн нэгэн асуудал хариуцсан сайд, дарга даамал болоод ч шийдүүлж чадахгүй. Гагцхүү зөв шийдэл гаргаад, түүнээ тодорхой цаг хугацаанд гүйцэтгэж чадвал төвөггүй түгжрэлээ цэгцэлнэ. Тиймээс одоогоос дагуул хот, хаяа тосгодыг хөгжүүлж төвлөрлийг задлах шаардлага зайлшгүй урган гарч байна. Зарим судлаачид төвлөрөл эдийн засгийн хувьд эерэг нөлөөтэй гэж үздэг ч манай нөхцөлд энэ нь хөрс, агаар, усны бохирдол, авто замын түгжрэл зэрэг маш олон сөрөг үр дагавартай байгаа юм.
Өнөөдрийн бидний туулж буй түгжрэл, хотжилтын гайг 1970-аад онд Сөүл, Япон, Хятадын хотууд ч туулж байжээ.
Сөүл хот гэхэд л долоо орчим сая хүнтэй болж, орон сууцны хомсдол, түгжрэл, бохирдол, нийтийн үйлчилгээний ачаалал бий болж байжээ. Төвлөрлийг сааруулах зохицуулалтыг хийхийн тулд шилжилт хөдөлгөөнийг хориглох, хотын оршин суугчдадаа татвар ногдуулах хуулийг баталж, үйлдвэр барихад торгуулийн татвар ногдуулах, их сургуульд хамрагдахаар Сөүл хот уруу шилжин суурьшихыг хориглох, сургалтын төлбөрийг ялгаатай тогтоох, бусад бүс нутгийн их сургуулиудын ялгааг бууруулах зорилгоор үндэсний их сургуулиудын хооронд багш солилцооны хөтөлбөрийг бий болгох, гэр бүлээрээ нүүх, төрийн албан хаагчдыг орон нутаг уруу шилжин ажиллахыг дэмжсэн бодлогууд хэрэгжүүлсний үр дүнд Сөүл хотод төвлөрөх хандлага эрс буурч, 1990-ээд онд шилжих хөдөлгөөн бараг зогссон байгаа юм. Нөгөө талдаа Инчон зэрэг дагуул хотуудад татварын таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгжүүдийг дэмжин хөгжүүлсэн байдаг. Тэгэхээр өнөөгийн Улаанбаатарчууд 50 жилийн өмнөх Сөүлийн бэрхшээлийг ижил төстэй аргаар даван туулах зайлшгүй шаардлагатай тулж байна. Хатуу, зоримог бодлого хэрэгжүүлж, түгжрэл, хотжилтынхоо шалтгааныг ойлгож байж хотоо задлах, хүн амаа сийрэгжүүлэх ажлыг амжилттай өрнүүлнэ.
М.Мөнхтунгалаг
| ТӨЛӨВЛӨЛТГҮЙ БАРИЛГАЖИЛТ ТҮГЖРЭЛИЙН СУУРЬ ШАЛТГААН |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
2025-11-07 16:52:29
Өсвөрийн хоккейчид Өмнөд Солонгосын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэв
2025-11-07 16:06:08
Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 60.9 хувь нь эмэгтэйчүүд, 39.1 хувь нь эрэгтэй байна
2025-11-07 14:59:03
Суудлын автомашин ачааны галт тэргийг мөргөжээ
2025-11-07 14:47:29
"Монгол ардын суут" түүхэн жүжгийг тоглоно
2025-11-07 14:19:31
Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтүүд сайжирч байна
2025-11-07 14:16:53
УЛААНБААТАР-АРВАЙХЭЭР-БАЯНХОНГОР ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМД МӨСТӨЛТ ҮҮСЖЭЭ
2025-11-07 14:09:34
Цасан шуурганы улмаас гурван иргэн төөрч, нэг нь амиа алджээ
2025-11-07 13:59:21
А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ
2025-11-07 13:50:50
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал
2025-11-07 13:50:41
"Сэлбэ хот орон сууцжуулах" төслийн багц 3 болон 4-ийн барилга угсралт эхэлжээ
2025-11-07 13:45:43
Дифлимпын наадамд Монголын 14 тамирчин өрсөлдөнө
2025-11-07 13:38:18
А.Аданы "Жизель" балетыг өнөөдрөөс гурван өдөр тоглоно
2025-11-07 12:48:00
18 мм хүртэл хэмжээтэй бороо, нойтон цас, цас орлоо
2025-11-07 12:39:54
Төөрсөн сураггүй болсон гурван удаагийн дуудлага бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгууллаа
2025-11-07 10:47:07
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Bucharest World Tour” тэмцээн болно
2025-11-07 08:53:30
Э.Батболд пара жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-07 08:45:09
2025-11-07 08:40:35
“Fire”-ийн ДАЛАЙ: Биднийг тайзан дээр гарахаар үзэгчид “Бороо, бороо” гээд хашхирдаг шүү
2025-11-07 07:00:00
САЙД АСАН Х.БОЛОРЧУЛУУНЫ ДҮҮ Х.БОЛОРЧИМЭГИЙН ХҮҮ О.ТЭМҮҮЛЭНГИЙН “САРУУЛ ӨРГӨӨ КОНСТРАКШН” ХХК “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН 1.1 ТЭРБУМЫН ТЕНДЕРТ ШАЛГАРЧЭЭ
2025-11-07 07:00:00
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2025-11-07 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2025-11-07 07:00:00
2025-11-07 07:00:00
О.АНХСҮХ: НАЙРУУЛАГЧИЙН НАДАД ИТГЭЖ ОНООСОН ДҮР ГАНЦХАН ҮЗЭГДЭЛ БАЙСАН Ч НАДАД ҮНЭ ЦЭНТЭЙ
2025-11-07 07:00:00
ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ
2025-11-07 07:00:00
Монголын баг жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-06 17:04:09
"RED EVE Beauty Night" загварын үдэш болно
2025-11-06 16:17:42
Чөлөөт бөхийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээн болно
2025-11-06 16:12:33
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2025-11-06 14:30:31
АИ-92 автобензиний нийлүүлэлт нийт 82 вагоноос 54 вагон нь буулгалтын өртөөнд иржээ
2025-11-06 13:34:28
Б.БАТРЭГЗЭДМААГИЙН “ЦЭЦЭГНЭЭС ТӨРӨГСӨД”-ӨӨС ТӨРСӨН ТЭМДЭГЛЭЛ
2025-11-06 11:39:57
Хөл бөмбөгийн холбоо, Солонгосын“Инчон Юнайтед” клубтэй хамтран ажиллана
2025-11-06 10:55:55
Дөрвөн аймгийн 26 суманд цас оржээ
2025-11-06 10:45:55
Замын ажил хийж байсан хүнийг автомашинаар мөргөж, зугтаасан хүнийг олжээ
2025-11-06 10:44:16
Г.Батсүх жүдо бөхийн “Гранд мастерс”-ын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-06 10:42:15
Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг Америкийг зорилоо
2025-11-06 07:28:44
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2025-11-06 07:00:00
О.ЖИВААМЭДМААНЬ: Жюү жицү-гийн дэлхийн аварга болохыг мөрөөдөж, хичээллэж байна
2025-11-06 07:00:00
ЛУ.БОЛДЫН “ТАВИУЛ” УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС 32 МЯНГАН АМ. ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ СУРААД, Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ЦЭРЭГ”-ЭЭР ЗУРГААН ЖИЛ АЖИЛЛАЖЭЭ
2025-11-06 07:00:00
МАЛЧИН Б.БАТ-ЭРДЭНЭ: ХАРАА САЙТАЙ ХҮНЭЭР ШАЛГАРЧ, ХЯТАД, ЯПОНЫ ТЭМЦЭЭНҮҮДЭД ОРОЛЦОХДОО УСАН ОНГОЦОН ДЭЭРЭЭС ХОЁР КИЛОМЕТРИЙН ЦААДАХ ХҮНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДУУРАЙЖ ҮЗҮҮЛСЭН НЬ ОЛНЫГ ГАЙХАШРУУЛСАН
2025-11-06 07:00:00
ГАЛЧ Ч.ТҮМЭНБАЯР: МИНИЙ ГАЛ ТҮЛЖ, ДУЛААЦУУЛСАН АНГИД ИРЭЭДҮЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ч СУРЧ БАЙЖ МЭДНЭ ШҮҮ ДЭЭ
2025-11-06 07:00:00
ЯПОНД ҮҮРД “ҮЛДСЭН” ЭРЭЛХЭГ ХҮҮГИЙН ТҮҮХ
2025-11-06 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-11-06 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 6 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-11-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |