Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, хотын сайд Ж.Сүхбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Түгжрэлийг бууруулах чиглэлээр хуулийн багц төсөл ирэх хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна. Засгийн газарт танилцуулаагүй, Үндэсний хороон дээр эцэслээд явж байна. Түгжрэл бол цогц асуудал. Нийтийн тээвэр, авто замын сүлжээ, олон нийтийн хандлага зэрэг олон асуудал байна. Үндэсний хорооноос 18 багц хуулийг судалж байна. Бид түгжрэлийг захиргаадаад нэг хүнд үүрэг хариуцлага хүлээлгээд яваад байж болохгүйн байна. Хуулийн арга замаар шийдэх ажил байна. Багц хуульд түгжрэлийн бүсийг тогтоох, нийтийн тээврийг хөгжүүлэх, бусад байгууллагын оролцоог хангасан байх зэргийг шийдэх юм.
Бид эрх зүйн орчинг бүрдүүлэхээс өмнө нийтийн тээврийн асуудал, шинэ тойрог замын төслийг ярьж байна. Зам дээр нүхэн гарцууд нэмж байгуулна. Мөн замын хөдөлгөөний ухаалаг зохицуулалтын системийг угсраад дуусаж байна. Дөрөвдүгээр сар гэхэд угсарч дуусгах төлөвлөгөөтэй байна. Нэгдүгээр эгнээгээр зорчуулахгүй байхтай холбоотой маргаан гарсан. Цагдаа иргэд аль аль нь харилцаа хандалга дээр анхаарах хэрэгтэй байна.
Жолоочийн сургалт, жолоочийн цалин хөлс, автобусны терминал, автобазын асуудлууд намайг сайд болохоос өмнө хотын асуудал гээд орхигдсон байсан. Автобусыг ойлгодоггүй хүн бодлого гаргаад, та хэд үүнийг яриад байна. Есдүгээр сараас өмнө төрийн бодлогод энэ асуудал ороогүй байв. Автобусанд сууж үзсэн үү, гэдэг нь хувь хүн рүү чиглэсэн ойлголт. Автобусанд суусан хүмүүс асуудлыг ойлгоод шинэчилсэн нь хаана байна вэ. Нийтийн тээврийг сайжруулаагүй үед хотын хөгжил яриад нэмэргүй. Нийтийн тээврийн асуудлыг 2023 онд цэгцлэхээр ажиллаж байгаа. Би тойрогтоо 17 автобусны шинэчилсэн. Би автобусанд суугаад явж байхад зорчигч охин намайг танихгүй хаана буух вэ гэж байгаа юм. Үнэхээр цанатсан автобусанд юм харагдахгүй. Шинэ автобусанд суухаар сайхан дуунууд явж байна. Зогсоолоо зарлаж байна. Тэгэхээр автобусны чанарыг сайжруулах шаардлага байна. Сүүлийн үед Сүхбаатар сайд болоод түгжрэл бий болсон мэт яриад байна. Бодлогын сайд бол замын хөдөлгөөний зохицуулалтыг хийнэ" гэлээ.
| Ж.СҮХБААТАР: Автобусанд суусан хүмүүс асуудлыг ойлгоод шинэчилсэн нь хаана байна вэ |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |