-Өмнөх сонсголд зарим хүмүүс гэрчээр дуудсан боловч оролцоогүй. Хоёр дахь сонсголд гэрчээр оролцохгүй бол ямар арга хэмжээ авах вэ?
-УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР: УИХ-ын Хяналт шалгалтын хуулийн Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Тус хуулиар, гэрч мэдүүлэг өгөхдөө урьдчилаад худал мэдүүлэг өгөх, санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд ийм хариуцлага хүлээнэ гэдэгт гарын үсэг зурж байгаа. Хуулийн дагуу авах арга хэмжээний хүрээнд, албан тушаалтныг Төрийн албаны тухай хуульд зааснаар ажлаас халах хүртэлх арга хэмжээ авна. Эсвэл Зөрчлийн хуулиар арга хэмжээ авна. Харин иргэдийн тухайд, Зөрчлийн хуульд зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. Сонсголыг зохион байгуулах хугацаанд дуудсан гэрчүүд ирэхгүй тохиолдолд Хяналт шалгалтын хороо хуралдаад, тухайн хүмүүст Захиргааны арга хэмжээ авах хүртэл асуудлыг шийднэ.
-Өмнөх сонсголоор гаргасан дүгнэлт, хөндөгдсөн баримтаа хуулийн байгууллагад шилжүүлсэн үү. Цаашид ямар үе шаттайгаар асуудлыг шийдэх чиглэлтэй байна. Энэ удаагийн сонсголоор асуудлын хүрээнд ямар ноцтой баримт, мэдээлэл байна вэ?
-УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР: Урьдчилан дүгнэлт гэдэг зүйлийг бид гаргахгүй гэж хуульчилсан. Хэргийн үйл явцад оролцож байгаа талууд урьдчилсан дүгнэлт гаргадаггүй. Асуулт нь янз бүрийн хэлбэртэйгээр гардаг. Гурав дахь сонсгол гуравдугаар сард хийгдэж дуусаад УИХ-д танилцуулна. Тэнд шууд дүгнэлт хийгдэнэ.
-Гэрчээр дуудагдсан Г.Амартүвшин гишүүнийг яах вэ. Тухайн үед Хяналт шалгалтын тухай хуулийн төслийг хамт батлалцаж байсан мөртлөө тэр хуулиа хүлээн зөвшөөрөхгүй, сонсголыг эсэргүүцсэн байр суурьтай бичиг хүргүүлсэн. Үүнийг шүүх тогтооно гэдэг зүйл ярьж байсан?
-УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР: Энэ явж байгаа процессыг бид санаачлаагүй. Хөгжлийн банкны асуудлыг иргэд шүүмжлээд, хэвлэл мэдээллийн байгууллага их анхаарал тавьсан. Тэгэхээр тухайн хүн хууль бус гэж байгаа асуудал бол тэр хүний л байр суурь. Энэ бол Үндсэн хуулиар гарсан УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулиар явж байгаа зүйл. Хэн нэгэн дур зоргоор явж байгаа үйл ажиллагаа биш. Энэ Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалты хэрэг биш. Олон нийтэд нээлттэй байлгах баримт мэдээллийг ил болгох замаар нээгдэж байгаа үйл явц.
-ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ДАРГА Б.ЭНХБАЯР: УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хоёр дахь сонсголд гэрчээр дахин дуудагдаж байгаа.
| Ж.СҮХБААТАР: Хөгжлийн банкны сонсголд гэрчээр оролцоогүй албан хаагчид ажлаас халах арга хэмжээ авч, иргэнд 300 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулна |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |