Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийж байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар "Ерөнхийлөгч Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуульд бүхэлд хориг тавьж байна. Сүүлийн үед цахим орчинд гарч байгаа гэмт хэрэг нэмэгдэж, хүний нэр төрд халдах, насанд хүрээгүй хүүхдийг уруу татах зэрэг сөрөг үр дагаврууд бий. Энэ чиглэлээр хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлага бий. УИХ, Засгийн газар үүнд анхаарах нь зөв. Тиймээс олон нийтийн саналыг сонсож, мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах, олон улсын сайн туршлагыг судлах нь зүйтэй.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавихдаа дагалдан гарах хуулиудад мөн хориг тавьж байгаа. Таван хууль бий. ҮАБЗ-ийн хуралдаанаар энэ хуулийн талаар шийдвэр гаргаагүй. Мөн цахим орчинд гарч байгаа хууль бус зүйлийг бид үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ холбогдох хуулиудын хүрээнд, заалтуудыг дагаж мөрдөх ёстой гэсэн байр суурьтай байна. Монгол Улсад мөрдөж байгаа хуулиар Ерөнхийлөгч чуулган завсарласны дараа хуульд хориг тавибал, дараагийн чуулганы эхний 14 хоногт хоргийг хэлэлцэх ёстой. Хоригийг нийт гишүүдийн гуравны нэгээр хүлээн авна. Хуульд бүхэлд нь хориг тавьсан учраас хоёрдугаар сарын 1-ээс хуулийн үйлчлэл түдгэлзэнэ" гэв.
| Я.СОДБААТАР: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавихдаа дагалдах хуулиудад хориг тавьж байгаа |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |