• Өнөөдөр 2025-11-07

С.ЭРДЭНЭ: Ардчилсан намын даргын сонгуулийн сунгаа албан ёсоор эхэлж байна

2023-01-26,   489

             Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
            Энэ үеэр тус намын дарга асан С.Эрдэнэ "Ардчилсан намын нэрийг барьсан, үйл ажиллагаа эрх мэдэл, намын  гүйцэтгэх чиг үүргийг гуйвуулсан үйл ажиллагаанууд нэлээд явлаа. Ардчилсан намын нэрээр сонгогдож, УИХ-д гарсан зарим гишүүд өргөсөн тангаргаасаа буцаж, УИХ-ын гишүүн гэх  эрхэм нэр алдрыг гутаасан үйлдлийг гаргасанд бид харамсаж байна. Бүлэг гэдэг бол намын хууль ёсны бүтэц биш. Бүлэг байгуулснаараа тухайн улс төрийн намын бодлого шийдвэр, мөрийн хөтөлбөрийг сонгогдсон гишүүд, бүлгээрээ дамжуулж, УИХ-д дуу хоолойгоо өргөх, бодлого шийдвэрээ тусгах, албан тушаалд нэр дэвших эсэх чиг үүрэгтэй газар. Харамсалтай нь зорилго, чиглэлээ сайн ойлгоогүй, хуулиа уншдаггүй гишүүд намынхаа эрх мэдэл рүү халдаж, үйл ажиллагаа зорилго чиглэлийг гуйвуулж байгаад үнэхээр харамсаж байна. Арчдилсан намаас сонгогдсон гишүүд ийм болчимгүй үйлдэл гаргалаа. Мөн тэдний зохион байгуулж байгаа ҮБХ гэх мэт хурлууд дандаа дүрмийн бус. Үүнийг засч залруулах зайлшгүй шаардлага байна. Бидэнд алдаа дутагдал бий ч сөрөг хүчний үүргээ сайн биелүүлж ажиллахын төлөө хичээнэ. Манай намаас сонгогдсон Ерөнхийлөгч, зарим УИХ-ын гишүүдийн явуургүй үйл ажиллагаа, гадна дотно байгууллагын нөлөө, үйл ажиллагаанд автсан байдал намын өнөөдрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Өчигдөр АН-ын даргын зөвлөл хуралдаж, намын даргын тушаал гаргалаа. Ингэснээр АН-ын даргын сунгааг зарлаж, зохион байгуулахаар болсон. Уг тогтоолын төслөө ҮБХ-нд хүргүүлсэнийг ҮБХ дуу нэгтэйгээр дэмжсэн. Ингэснээр өчигдрөөс АН-ын даргын сонгуулийн сунгаа албан ёсоор эхэлж байна" гэв.

С.ЭРДЭНЭ: Ардчилсан намын даргын сонгуулийн сунгаа албан ёсоор эхэлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-26 15:07:17
    Би: Даргын тушаал гараад байдаг даргатай байж даргын сунгаагаар яадаг байна ямар ч логик байхгүй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188