• Өнөөдөр 2025-11-08

Г.ЗАНДАНШАТАР: Ардчилсан намд нэг цагийн завсарлага өгч байна. Завсарлагын дараа хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна

2023-01-20,   292

      УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Уг хуулийн 6.1.1 болон 6.1.3, 6.3-т заасан зүйл заалтууд хүний үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчихөөс гадна, сайд  дарга нарыг хамгаалсан зүйл заалт тусгасан талаар шүүмжлэлд өртөөд буй. Уг хуулийн иөслийн төлөөр гишүүд асуулт асууж хариулт авч байна. 
 
ХЭҮК-ИЙН ДАРГА Ж.ХУНАН: Уг хуулийн төсөлтэй бид богино хугацаанд тавьсан. Өчигдөр гарсан саналуудаа харгалзан үзээд хуулийн төсөлд өөрчлөлт орсон. Хүний эрхийг хангаж, хамгаалах нь төрийн үүрэг мөн. Энэ хүрээнд уг хуулийг гаргах хэрэгцээ шаардлага бий. ХЭҮК-т ирж байгаа гомдлын олонх нь цахим орчинд үйлдэгдсэн байдаг.  
 
УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ: Ямар ч тохиолдолд энэ хууль Үндсэн хуулиар олгогдсон, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг ямар нэг байдлаар хөндөж болохгүй. Хуурамч хаягийг хэрхэн хязгаарлах вэ. Олон нийтийн сүлжээг эрүүл болгоход энэ хууль чухал хэрэгтэй. Үүнийг баталгаажуулсан хариулт авмаар байна.
 
ЦХХХ-НЫ САЙД Н.УЧРАЛ: Цахим орчинд зөрчилтэй контент явж байгаад гэмт хэрэг болох вий, үүнийг бууруулах зорилготой хууль гэж хэлж болно. Өдөрт фэйсбүүкт хоёр тэрбум хүн хандаж байна. Тиймээс хүний эрхийг хамгаалах хэрэгтэй. Өөрөөр хардах юм байхгүй.
 
ЦХХХ-НЫ ДЭД САЙД Ж.ЭРХЭМБААТАР: Хуурамч хаяг буюу эзэн бие нь тодорхойгүй хаягаас зөрчил байнга явдаг. Өөрөөр хэлбэл, насанд өсвөр насны хүүхэд болж, харилцаа үүсгэн хэрэг үйлдсэн хэд хэдэн тохтолдол бий. Хуурамч хаягтай тэмцэхийн тулд ногоон сувгаар олон нийтийн сүлжээ эрхлэгч нарт албан ёсны харилцаатай болгох үндсийг тавьж байна. Нэг хэрэглэгч хэдэн ч хаягтай байж болно. Үүнийг хязгаарлах боломжгүй байдаг. 
 
УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛ: Энэ хуулийг төслийг яагаад маш яаралтай горимоор оруулж, Хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх гээд байгаа юм бэ. Энэ нийгэмд асар тулгамдсан, эдийн засаг, нийгмийн ач холбогдлоороо нэн тулгамдсан асуудал мөн үү. Гуравхан хоногийн дотор батлах хууль мөн үү, гэдэг дээр иргэд олон нийт эргэлзэж байна. Хоёрудугаарт, яагаад цахим сүлжээг хянах гээд байгаа юм бэ. Нуухыг нь авах гээд нүдийг сохлов гэгч болов. Жагсаал цуглааныг маш яаралтай хянах бололцоог энэ хуулиар авах гээд байгаа юм. Хуулийн төсөлд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн нөхцөлд цахим сүлжээг хаана гэжээ. Болзошгүй нөхцал гэдгийг яг хэн тогтоогоод байна вэ. Үүнийг Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль гэхээс илүүтэй, төр засгийг, дарга нарыг олон нийтээс хамгаалах гэсэн агуулга явж байна. Ардчилсан нам тав хоногийн завсарлага гэхэд УИХ-ын дарга үдээс хойш хүртэл завсарлага авсан. Тиймээс дахин гурав хоногийн завсарлага хүсэж байна.
 
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: Ардчилсан намд нэг цагийн завсарлага өгч байна. Завсарлагын дараа хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. 

Г.ЗАНДАНШАТАР: Ардчилсан намд нэг цагийн завсарлага өгч байна. Завсарлагын дараа хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-20 18:58:34
    зочин: хүүхдийн мөнгө .тэтгэврийн асуудлаа шийдэж .тар....
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188