Хөгжлийн банкны зээлтэй холбоотой нээлттэй сонсгол тав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар “Монполимет” ХХК-ийн Монцемент төсөлд олгосон зээлийн талаар мэдээлэл сонсож байна. Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны шийдвэр болон ТУЗ-ийн 2015 оны тавдугаар сар 28-ны 35 тогтоолоор “Монполимет” ХХК-д 65 сая ам.долларын зээлийг жилийн 7.85 хувийн хүүтэй, долоон жил хоёр сарын хугацаатай олгохоор шийдвэрлэжээ. Улмаар 2014оны аравдугаар сарын 28-ны өдөр 35 тэрбум ам.доллар, 2015 онгы зургадугаар сарын 30-нд 29.9 тэрбум ам.доллароор хэсэгчилж зээлийг бүрэн олгосон байна.
Тус зээлийн гэрээний хугацаа 2021 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс хойш хугацаа хэтэрч эхэлсэн. 2022 оны арванхоёрдугаар сарын31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 42.3 сая ам.доллар, хүүгийн төлбөрт 25.2 сая ам.доллар нийт 67.5 сая ам.долларын эргэн төлөлтийг хийсэн байна.
2022 оны аравдугаар сарын 20-ноос хойш хугацаанд төлөгдсөн дүн үндсэн зээлийн төлбөрт 8.9 сая ам.доллар, зээлийн хүүгийн төлбөрт 9.3 сая ам.доллар нийт 18.2 сая ам.доллар буюу 55.0 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн байна. 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 23.9 сая ам.доллар /82.4 тэрбум төгрөг Монголбанкны албан ханшаар/ өр төлбөрийн үлдэгдэлтэй байна.
Зээлийн гэрээний хугацаа 2021 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс дуусгавар болсон ч зээлдэгчийн зүгээс дэлхий нийтэд тархсан цар тахлын нөхцөл байдлаас хамаарч зээлийн хугацаанд нь хаагаагүй тул зээлээс тодорхой хэмжээнд төлбөр төлж зээлийн хугацаа сунгах хүсэлтийг гаргасан. Банкны зүгээс зээлдэгчээс ирүүлсэн хүсэлтийн дагуу судалгааг хийсэн ба эцэслэн шийдвэрлээгүй байна. “Монполимет” ХХК-ийн зүгээс зээл олголтын шимтгэлтэй холбоотой нэхэмжлэл шүүхэд гаргасан. Банкны зүгээс гэрээнд заасан харилцааны хүрээнд зээлдэгчид зээлийн төлбөрийг төлүүлэх шаардлага тавих ба төлөхгүй тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандахаар ажиллаж байна.
| Хөгжлийн банкнаас Монцемент төсөлд олгосон зээлийн хугацаа хэтэрч, 82.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |