УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагчаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-ын чуулганы хуралдаанаар яаралтай горимоор хэлэлцүүлж байна. Уг хуулийн 6.1.1 болон 6.1.3, 6.3-т заасан зүйл заалтууд хүний үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчихөөс гадна, сайд дарга нарыг хамгаалсан зүйл заалт тусгасан талаар шүүмжлэлд өртөөд буй. Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон дэд сайд Ж.Эрхэмбаатар нар мэдээлэл өглөө.
ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Уг хуулийн төслийн 6.3 дахь заалтын томьёолол дээр алдаа гаргаад буруу ойлголт өгчих шиг боллоо. Уг заалтад албан тушаалтан өөрөө ажил үүргээ гүйцэтгэж байхдаа олж авсан мэдээллээ бусдад дамжуулахыг хориглоно гэх заалт юм. Энэ заалтыг бид ямар үндэслэлээр оруулж ирсэн бэ гэхээр, Тухайлбал, татварын байцаагч хувь хүний дансны мэдээллийг олон нийтэд задруулах тохиолдол байдаг. Үүнийг хориглосон заалт байсан. Гэвч хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад уг заалт хасагдсан.
Мөн илт худал мэдээлэл түгээх нь гэмт хэрэг. Эрүүгийн хуулиар зохицуулдаг. Гүтгэх, доромжлохтой холбоотой асуудлыг Зөрчлийн хуулиар зохицуулдаг. Гүтгэх, доромжлох талаар энэ хуулийн төсөлд тоочин бичсэн байсан. Гэхдээ энэ зүйл заалтыг мөн хассан байгаа. Гагцхүү занал хийлэх гэсэн зүйл заалтыг авч үлдсэн.
6.3 дахь заалтыг уншихаар, нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтэд тавихыг хориглоно гээд нийтийн албан тушаалтанд үүрэг ногдуулж хориглосон заалт байхгүй юу. Яах вэ, зүгээр найруулгын хувьд алдаа гаргасан байна. Нийтийн албан тушаалтан нь гэдэг ч юм уу ингэж бичих ёстой байж л дээ. Энэ бол яалт ч үгүй бидний буруу л даа. Энэ заалт гэхдээ хасагдчихсан байгаа. Яагаад энэ заалтыг оруулах болсон юм гэхээр, хэн нэгэн албан тушаалтны одоо үйлдэл, үйл ажиллагаа, гэмт хэрэг байдаг ч юм уу мэдээллийг бусдад үзүүлэхээс хаацайлах, нуух ямар ч зорилго байгаагүй. Татварын хуулин дээр 13 дугаар зүйлийн 2 дээр татварын байцаагч зөрчил гаргасан татварын төлөгчтэй холбогдолтой ямар ч мэдээллийг хамаагүй өөрт нь мэдэгдэхгүй задруулж болдог ийм заалт байсан. Энэ одоо ч хүчин төгөлдөр байгаа. Энэ заалтын засах ёстой гэж үзсэн. Энэ заалтыг засаж байгаа. Зөвхөн татвар төлөгч ямар зөрчил гаргасан юм, татвар төлөгчийн нэр, татвар төлөгчийн дугаарыг өөрт нь мэдэгдэж олон нийтэд тавина гэдэг зохицуулалт болгож өөрчилсөн. Энэ нь эргээд нийт татвар төлөгчдийн эрх ашгийн үүднээс байхгүй юу. Өөрөөр хэлбэл, би татвар төлөөд байдаг. Та төлөхгүй байвал би ч гэсэн таныг төл гэж шаардах ёстой шүү дээ, тийм шүү. Ингээд энэ заалтыг хараад ер нь энэ нийтийн албан тушаалтан чинь өдөр болгон хүний мэдээлэлтэй танилцдаг, өөр дээр нь, ширээн дээр нь байж байдаг. Энэ болгоноо олон нийтэд түгээгээд байвал энэ юу болох вэ гэдэг болгоомжлол үүссэн. Тийм учраас та нар тэгж болохгүй гэдэг заалт уг нь бичсэн юм. Харамсалтай нь, зүгээр найруулгын алдаа гараад буруу ойлгогдоод тэгээд энэ асуудлын зорилго нь буруу ойлгогдоод тэгээд хасагдчихсан байна” гэв.
| Ж.ЭРХЭМБААТАР: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн төсөл дээр алдаа гарч буруу ойлголт өгчихлөө |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |