ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ДАРГА Б.ЭНХБАЯР: Уг зээлийг авах үед Ц.Ананбазар гишүүн та УИХ-ын гишүүн байгаагүй. Нийт зээлээс шинжээчийн дүгнэлтээр 31 сая 64 мянга 165 юэнь зориулалтын бусаар ашигласан байна. Та үүнд тайлбар өгнө үү.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР: Бидний амжилттай хийж, хэрэгжүүлж буй энэ төсөл монголын нефт химийн үйлдвэрийн анхдагч юм. Энэ үйлдвэр анх Эрдэнэт үйлдвэрийн ойролцоо “Мон ами” үйлдвэр Эрдэнэт үйлдвэртэй хамтраад анхны маслоны үйлдвэрийг хийсэн туршлагатай, дөрвөн жил ажилласан. Монголын моторын масло буюу хамгийн гол хэсэг юм. Бид нефтийн үйлдвэр барина гэдэг. Хамгийн анхны нефтийн үйлдвэр бол бидний байгуулсан “Мон ами” үйлдвэр юм. Тэр үйлдвэр Эрдэнэт хотод байрлалтай, Монгол Улсад маслоны галт тэрэг байдаггүй. Тиймээс Эрдэнэтээс бөөнөөр татах боломжгүй, Улаанбаатар руу шилжүүлэх шаардлага гарч байсан. Энэ үед Монгол Улсын Засгийн газар нефт боловсруулах үйлдвэрийн төсөл эхлүүлсэн. Энэ төслийн санхүүг хөөцөлдөж, босгож байсан хүн бол би байгаа юм. Нэг тэрбум төгрөгийг Энэтхэгийн банкнаас авч , Монгол Улс маань анхны нефтийн үйлдвэртэй болох эхлэл тавигдсан. Тэр үед Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, У. Хүрэлсүх нарын орон тооны бус зөвлөх байсан. Монгол Улсын эдийн засаг босох үндсэн шалтгаан нь импортыг орлох үйлдвэрийг хийх чухал гэж би боддог юм. Хөгжлийн банкны зээл ч үүнд чиглэх хэрэгтэй. Бид нийтдээ 46 сая ам долларын хөрөнгө оруулалттай үйлдвэрийн төслөөс 14 хувийг Хөгжлийн банкнаас авсан. Үлдсэн 86 хувийг компани өөрөө санхүүжүүлсэн. Бүх дэд бүтцийг хийж, иж бүрэн байгуулсан. Энэ үйлдвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээгүй байгаа шалтгаан нь масло хоёр зүйлээс бүрддэг. Энэ зээлийг анх 2017 онд “Сод монгол” группын удирдлага хөөцөлдөж авсан.
| Ц.АНАНДБАЗАР: Монгол Улс нефтийн үйлдвэртэй болох эхлэлийг “Сод монгол” групп тавьсан |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |