Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс “Пирамид-Орд” ХХК-ийн санаачлан хэрэгжүүлэх дөрвөн блок 60 хувийн гүйцэтгэлтэй “Буман залуус-296 айлын орон сууц” төсөлд зориулж зээл олгосон. Зээлийн удирдлагын хорооны дүгнэлт, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын зээл олгох тухай тушаалaaр 2017 онд 10 тэрбум 2018 онд таван тэрбум нийт 15.0 тэрбум төгрөгийн зээлийг дөрвөн жилийн хугацаатай 13.44 хувийн хүүтэйгээр олгосон.
Хөгжлийн банкнаас олгосон зээлийн дүн өнөөдрийн байдлаар 24.6 тэрбум төгрөг, нийт барьцаа хөрөнгийн эрсдэл тооцсон үнэлгээ нь 31 тэрбум төгрөг байгаа нь зээл, барьцаа хөрөнгийн харьцаа 79.3 хувь байна.
Зээлийн барьцаанд дөрвөн ширхэг 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг нийт 10 тэрбум төгрөгөөр үнэлэн барьцаалсан бөгөөд зээл, барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй байхад хэсэгчлэн санхүүжилтээр 15 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн.
Мөн зээлийн барьцаа хөрөнгө болон “Ардчилсан залуучуудын холбоо”-ны нэр дээрх газрыг тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гарын үсэгтэй тогтоолоор барьцаалсан байдаг. Өнөөдрийн байдлаар тус барилга барьсан газар нь МАОХ-ын нэр дээр байдаг ба “Пирамид Орд” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхэд 100 сая төгрөгийн дуудлага худалдааны үнийг МОАХ тушаагаагүй зэрэг маргаан гарч байна.
Зээлийн өр төлбөрийг барагдуулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаагүй тул банкнаас 2022 оны наймдугаар сарын 29-нд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 24.6 тэрбум төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүхээс шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, одоогоор шүүх хурлын тов зарлагдаагүй байна.
Мөн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу “Пирамид Орд” ХХК-д холбогдох Хөгжлийн банкны нэхэмжлэлийн дүнд хөрөнгийн битүүмжийг хийж ажилласан ба нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн ажилласна. “Пирамид Орд” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Бэсон” ХХК нь улсын комиссын шийдвэрийг хууль бус гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан ба гомдол шийдэгдэх хүртэл улсын комисс ажиллах боломжгүй болсон.
| “Пирамид-Орд” ХХК нь Хөгжлийн банкнаас зээл авахдаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсэгтэй тогтоолоор “Ардчилсан залуучуудын холбоо”-ны нэр дээрх газрыг барьцаалж байжээ |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |