Ардчилсан намын даргад гишүүдийн олонх Лу.Гантөмөрийг дэмжсэн шийдвэр гарсан. Тэгвэл энэхүү гишүүдийн хуралд саналаа өгөхөөр ирсэн Кёкүшюзан Д.Батбаяр өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Миний хувьд болон Ардчилсан намын мянга, мянган дэмжигч, ардчиллыг дэмждэг хүмүүс Ардчилсан нам эв нэгдэлдээ хүрээсэй гэж хүсэж байгаа. Одоогоор ямар ч зөрчилдөөн, маргаангүйгээр явагдаж байна. Намын даргаар хэн сонгогдох нь гол нь биш. Миний харж байгаагаар Лу.Гантөмөр, С.Баярцогт хоёр дээр санал хуваагдаж байгаа харагдаж байна. Хоёулаа л УИХ-д олон сонгогдсон, зөв хүмүүс. Ардчилал миний амьдралд том нөлөөтэй. Ардчиллын буянаар анх паспорт аваад, 1993 оны эхээр Япон Улс руу явсан анхны хүн. Ардчиллын төлөө арван долоон настай өлсгөлөн зарлах гээд нэрээ бүртгүүлж байсан. Тэгэхээр миний зүрх сэтгэл, амьдрал ардчилалтай холбоотой. Миний хувьд тэрийг нь дэмжиж байна гэсэн хүн байхгүй. Сайн бодож байгаад ирээдүйгээ бодсон сонголт хийнэ. Өнөөдөр Монгол Улсад дундаж амьдарч байгаа хүн алга. Нэг бол улныхан, нөгөө бол хэтэрхий тасарсан баян байна. Би ч заримдаа өөрөө улныханд орчихсон явдаг. Өнөөдрийн манай улсын амьдрал ийм л байна. Одоогоор надад хилийн хориг тавиагүй" гэв.
| Д.БАТБАЯР: Би ч заримдаа улныханд орчихсон явдаг |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |