Ковид-19 цар тахлын үед бизнесүүдийг дэмжих бодлогын арга хэмжээний зөвлөмжүүд
Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол)-ын зүгээс Монгол Улсын Засгийн Газарт КОВИД-19 цар тахлыг хяналтанд авах, ард иргэдийнхээ аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахын төлөө хүчин чармайлт гарган ажиллаж буй нийт төрийн албан хаагчдыг ихэд үнэлж, талархаж байгаагаа илэрхийлье.
Гэвч бидэнд илүү хүнд хэцүү, стратегийн бөгөөд чухал шийдвэрүүдийг үргэлжлүүлэн гаргах шаардлага тулгараад байна. Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал огцом муудан доройтож байна. Тиймээс энэхүү нөхцөл байдлыг сайжруулан засах арга хэмжээ нэн даруй авахгүй бол хүнд нөхцөл байдалд хүргэж болох үр дагавартай байна. Үүнээс шалтгаалан бизнесүүд хаагдан, ажилгүйдлийн түвшин огцом нэмэгдэн, Монголын ард иргэд эдийн засгийн урт хугацааны хүндрэл бэрхшээлийг туулж болзошгүй нөхцөл үүсээд байна. АмЧам Монгол нь Монгол Улсын Ерөнхий Сайд У. Хүрэлсүхийн 11-р сарын 18-ны өдөр үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч буй арга хэмжээний талаар хийсэн мэдэгдлийг талархан хүлээн авч байна.
Түүнчлэн бид Монголын бизнесийн салбарын ирээдүйг хамгаалах, одоогийн төлөвлөгдөөд байгаа арга хэмжээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд илүү өргөн цар хүрээтэй нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.
Тиймд АмЧам Монгол нь Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас яаралтай авах шаардлагатай гэж үзэж буй арга хэмжээнүүдийн талаар дараах 5 багц саналыг хүргүүлж байна. Үүнд:
Мөнгөн урсгалын дарамтаас хөнгөвчлөх
Дотоодын банкны системийн хүчин чадалтай холбогдуулан авах арга хэмжээ
Ажилгүйдлийн дарамтаас хөнгөвчлөх
Бизнесүүдийн логистикийн хязгаарлалтуудыг хөнгөвчлөх:
Барилгын салбарын хүндрэлийг хөнгөвчлөх:
Эдгээр бодлогын арга хэмжээ болон хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдэд ижил тэгш нөхцлөөр цаг алдалгүй хэрэгжүүүлэх нь дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлын энэ цаг үед Монгол улсын эдийн засаг илүү хурдан эргэн сэргэхэд тус дөхөм болно гэж үзэж байна.
АмЧам Монгол нь Монгол улсын Засгийн газартай Ковид-19 цар тахлын эдийн засаг, бизнесүүдэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдлийг бууруулах талаар олон улсын сайн туршлагуудыг хуваалцах тал дээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байна.
| Монгол дахь Америкийн худалдааны танхимаас УИХ, Засгийн газарт санал хүргүүлжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |