Хөгжлийн банкны зээлтэй холбоотой нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна Өнөөдрийн сонсголд 12 байгууллагын 59 гэрчийг дууджээ. ТОСК Төрийн өмчит компани, ТОСК “Шинэ яармаг” ХХК-ийн зээл, зарцуулалттай холбоотой асуудлыг хэлэлцлээ.
ШИНЖЭЭЧ: "Нью Яармаг Хаусинг Прожект" төсөлд олгосон зээлийн талаар мэдээлж байна. 2015 оны 117 дугаарт тогтоолоор орон сууцны цогцолбор хорооллыг барихаар төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Хувьцаа эзэмшигчээр ТОСК ТӨХХК байна. Төслийн төсөвт өртөг 195,8 сая ам доллар, гэрээний дүн 500 сая ам.доллар, олгосон дүн 29.1 сая ам.долларын найман хувийн хүүтэй зээл олгосон. 2015 оноос 9.5 жилийн хугацаанд өвсөн. ҮҮнээс 2022 оны байдлаар 85.7 тэрбум төгрөгийг төлж, зээл зээлийн хүүгийн үлдэгдэл 113.9 тэрбум төгрөг үлдсэн байна. Улмаар чанаргүй зээлийн ангилалд багтаж байна. Тухайн үеийн ТОСК-ийн нэр дээр авсан зээлийг Төрийн өмчийн хороонд удирдан зохион байгуулахыг даалгасан байдаг. Энэ хүү зээлийн гэрээний дүн 50 сая ам.доллар. Тус төслийн БНХАУ-аас авах зээлийн хөрөнгийн баталгаа болгож, 50 хувиар буюу Голомт банканд 25 сая ам.долларыг, Худалдаа хөгжлийн банканд 24.8 сая ам.доллароор тусгай нөхцөл бүхий, битүүмжилсэн дансанд байршуулж, улмаар БНХАУ-ын талаас тавьсан шаардлагыг уг төсөл хангаагүй тул төсөл хэрэгжүүлэгчийн хүсэлтээр төсөл хэрэгжүүлэгчийн хүсэлтээр Голомт болон Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч болохыг зөвшөөрснөөр үүссэн зээл байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаярын дансаар нийт 45 ам.долларыг авч хувийн хэрэглээ болон кредит картын хэрэглээг хаасан байна.
Шинэ яармаг төслийг хэрэгжүүлж эхлэхдээ 2018 онд Хөгжлийн банкны барьцаанд байсан хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрээр цуцалсан. Барьцаа хөрөнгөгүй учир чанаргүй зээл болсон.
УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД: Хөгжлийн банкнаас олгох ёсгүй зээлийг олгосон байна. Хөгжлийн банкны тухай хуулийг зөрчжээ.ТОСК анх энэ зээлийг авсан "Нью Яармаг Хаусинг Прожект төсөл гүйцэтгэгчээр орсон гэж ойлгож байгаа. Төслийг хэрэгжүүлэхэд сонгон шалгаруулалт зарласан уу. Ямар шалгуураар орсон бэ. Мөн та Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх байсан. Мөн Засгийн газарт сайдаар ажиллаж байхад нь зөвлөж байсан санагдаж байна. Тэгэхээр хамааралтай байна уу.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ З.БАТЫРБЕК: Хөгжлийн банкны холбогдох хуульд нийцсэн зээл биш байсан. Долоон орон сууцны зээл олгосон байдаг. Зээл нь 2022 оны арванхоёрдугаар сард төлөгдөж дууссан. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө барагдуулсан. Шүүхээс 85.7 тэрбум төгрөгөөр шийдвэр гарсан. Үүнээс 24.7 тэрбум төгрөгийг нь ТОСК, 61.2 тэрбумыг "Нью Яармаг Хаусинг Прожект" ХХК-г төлөх шийдвэр гаргасан байдаг. Нийт 76 ширхэг объектыг үнэлгээ хийх зарчмаар барагдуулсан. Хөндлөнгийн шинжээчийн үнэлгээ хийлгэж, хэлцэл хийсэн.
"НЬЮ ЯАРМАГ ХАУСИНГ ПРОЖЕКТ ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.УУГАНБАЯР: Бид ТОСК-ийн өмнөөс 64 тэрбум төгрөгийг нь төлсөн. Шүүхийн шийдвэрээр төлсөн зүйлгүй. Үүнд бэлэн төлөлт бас бий. Доржханд гишүүний асуултад харуулъя. Би ямар нэг байдлаар сонгон шалгаруулалтад ороогүй. Тиймээс сонгон шалгаруулах байсныг нь мэдэхгүй. Залуу хүн учраас намайг туршлагагүй гээд байх шиг байна. Тиймдээ ч Х.Баттулга гэдэг хүнтэй холбоод байх шиг байна. Төслөө амжилттай хэрэгжүүлсэн. Баяртай байна. Гэхдээ би Хөгжлийн банкнаас зээл авсандаа харамсаж байна. Би сүүлийн жилүүдэд арилжааны банкнаас зээл аваад цаг хугацаанд нь хэвийн төлж байгаа. Маргаан бол гарсан. Би 2012 оны Экспорт, импортын банкнаас зээл авахаар хөөцөлдөж байсан. Үүнийг хувийн хэвшилд ажиллаж байхдаа хөөцөлдөж байсан. Би хөөцөлдөөд, Х.Баттулга гэдэг хүн оролцоод Засгийн газрын тогтоол гарчихсан юм биш. Би бол тухайн үед төслийн 3/2 бүтээсэн байна. Тухайн үед ТОСК өөрсдөө бидэнд санал тавьсан. ТОСК танайх бүтчихвэл манайх бүтэх юм байна гэсэн зүйл л ярьж байлаа. Мөн би Х.Баттулга гэдэг хүний хувийн компани болон хувь хүнд нь зөвлөөгүй. Би орон тооны бус зөвлөх хийж байсан. Би ипотекийн зээлийн ажилд оролцож байсан. Би хувь хүний хувьд Х.Баттулгатай холбоогүй. Миний хувь хүнийхээ хувьд хийж байгаа ажлыг минь үнэлээсэй гэж бодож байна. Х.Баттулга гэдэг хүний улс төр надад ямар ч хамаагүй. Таныг Сангийн яаманд ажиллаж байсан гээд хэн нэгний хүн таныг С.Баярцогтын хүн гээд цоллоод байдаггүй байх аа.
Ц.УУГАНБАЯРЫН ӨМГӨӨЛӨГЧ О.БААСАНХҮҮ: Сонгон шалгаруулалтын тухай асууж байна. ТОСК нь өөрсдөө шалгаруулсан. Үүнийг ТОСК-аас өөрсдөөс нь асуух хэрэгтэй. Бусад зүйл нь шүүх дээр байгаа. Өнөөдөр мөрдөн шалгах ажиллагаанд огт дурдагдаагүй зүйлс шинжээч хэллээ. Би үүнд гайхаж байна. Яагаад гэвэл зориулалтын бусаар ашигласан гээд барилгын гүйцэтгэл хийх мөнгийг хувьдаа татаж авсан мэт мэдээлэл өглөө. Барилгын үйл ажиллагаа явуулж байхдаа хувь хүний данс руу шилжүүлэх тохиолдол бий.
УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД: Нийгэмд нэг мөр ойлголт өгөх зорилготой сонсгол хийж байна. Нотлох баримтад үндэслэн ярьж байгаа сонсгол БНХАУ-ын банкнаас авсан зээл чинь бүтсэн үү. Тухайн үед салбарын сайд нь Х.Баттулга байсан санагдаж байна. Та тухайн үед хэдэн настай, юу хийдэг байсан бэ.
"НЬЮ ЯАРМАГ ХАУСИНГ ПРОЖЕКТ ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.УУГАНБАЯР: Би орон тооны бус зөвлөх байсан. 2008-2012 онд. Одоо 2015 оны асуудал яригдаж байх шиг байна. Би орон сууцны асуудал хариуцаж байсан. Х.Баттулга гэдэг хүн төмөр зам л ярьдаг байсан. Эксим банкны зээл бүтээгүй. Бүтээгүй нь надаас шалтгаалаагүй. Бүх зээлийн гэрээ байгаа. Би шимтгэлүүдээ төлөөд явж байсан, хохирогч. Залуучууд битгий хохироосой гэдэг үгтэй санал нэг байна. Х.Баттулга гэдэг хүн ирээд адилхан тайлбараа өгөөсэй.
Тухайн үед би 22, 23-тай залуу байсан байх. Би санахгүй байна.
ӨМГӨӨЛӨГЧ О.БААСАНХҮҮ: Бид шүүгдэгчийн статустай байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх эсэхээ мэдэхгүй байна. Би үүнийг гайхаад байна. Шүүхийн шатанд явж байхад нотлох баримт дээр нээлттэй сонсгол дээр яриулна гээд байдаг. Яллах дүгнэлт үйлдэгдсэн учраас эмзэг тусаад байна. Учир нь эрх зүйн байдал нь дордох вий. Х.Баттулга гэдэг хүнийг авч ирээд өөрөөс нь асуух ёстой гэж үзэж байна.
ТҮР ХОРООНЫ ДАРГА Б.ЭНХБАЯР: Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг "Приамид Орд" ХХК-ийн асуудлаар маргааш гэрчээр оролцуулахаар дуудсан.
| Ц.УУГАНБАЯР: Би Х.Баттулга гэдэг хүний хувийн компани болон хувь хүнд нь зөвлөөгүй |
|
Б.БАТБААТАР САЙД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЛЭЭ
2025-12-24 18:05:31
УГТЭ: 2025 ОНД МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАВАН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ АМЖИЛТТАЙ НУТАГШУУЛЛАА
2025-12-24 15:15:52
С.Мөнхзул Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ
2025-12-24 12:12:41
Р.ЧИНГИС: Бид цэргийн алба хаасан учраас зовлонг нь мэддэг, тиймээс дүрмийн бус харилцааг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй
2025-12-24 11:19:03
ЗГ: Баян-Өлгий аймгийн 319 уул, усны Казах нэрийг Монголоор сэргээн нэрлэх тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
2025-12-24 11:00:05
Д.МАНЛАЙБААТАР: ХУВЦАС СОЛЬДОГ КАМЕРГҮЙ ӨРӨӨНД ЦЭРГҮҮД НЭГНЭЭ ЗОДСОН ХЭРЭГ ГАРСАН
2025-12-24 10:57:20
ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
2025-12-24 10:52:57
2025-12-24 10:04:49
МАН-ЫХАН АН-ААС “АЙЖ” ДЭД САЙД НАРАА ЭГҮҮЛЭН ТАТАХ УУ
2025-12-24 08:35:53
Б.САРАНТУЯА: "ЦАГААН ШӨНӨ" ДУУГ БИ МОНГОЛЧУУДЫН ХАЙРТАЙ БҮТЭЭЛ БОЛГОЖ ЧАДСАН
2025-12-24 07:23:37
2025-12-24 07:15:00
Таеквондо-гийн холбооны 2025 оны тайлангийн хурал боллоо
2025-12-24 07:10:00
Б.МИШЭЭЛ: ДАШТ-Д ӨӨРИЙГӨӨ АМЖИЛТ ГАРГАЖ БАЙГААГААР ЗУРСАН МИНЬ БИЕЛЭХЭД ЗҮҮДЭЛЖ БАЙГАА ЮМ ШИГ Л САНАГДСАН
2025-12-24 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДЛЫН ГОЛ БУРУУТАН НЬ ХАМГИЙН ОЛОН НААДАМД ЯВСАН Г.ДАМДИННЯМ ЮМ БИШ ҮҮ
2025-12-24 07:00:00
ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН “ХОНГИОН ГОЛ”-ЫН ОХИН
2025-12-24 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2025-12-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |