Хөгжлийн банкны өнөөдрийн сонсголоор ТОСК-ийн "Шинэ Яармаг" хорооллын зээлийг хэлэлцэж байна. Энэ үеэр Хөгжлийн банкыг Хянан шалгах түр хорооны гишүүд гэрчээр дуудсан зээлдэгчдээс асуулт асууж, хариулт авлаа.
Хөгжлийн банкны Түр хорооны гишүүн Ж.Сүхбаатар “Зээлдэгч нь ТОСК гээд төрийн өмчит компаниас мөнгө авна гээд, авсан мөнгөө ямар нэгэн шалгуургүй төсөл хэрэгжүүлэгч гэж татан оролцуулаад өнөөдөр хохирч байна гэж ярьж байна. Тэгээд тэр мөнгийг нь авсан хүн нь “Би Хөгжлийн банкнаас зээл аваагүй” гээд яриад байх юм. Ийм байж болох уу. Үүн дээрээ тайлбар өгөөч” гэв.
Гэрч Ц.Ууганбаяр “Бидний гуйж, гуйлгаад байсан юм үгүй. Би Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан. Бүр нотлох баримт үлдээсэй гэж бодож хэлж байна. Тухайн үед Хөгжлийн банкны дараагийн удирдлага Батбаяр гэж хүн байсан. Би Батбаяраас бичгээр, амаар уулзаж, “Та нар энэ битүүмжтэй дансанд байршуулсан мөнгөө буцаагаад авчихаа. Би өөрөө арилжааныхаа зээлтэй явья” гэж зөндөө хэлсэн. Харин Хөгжлийн банктай яаж хамааралтай болсон гэхээр Хөгжлийн банк ТОСК-ийг иргэний шүүхэд өгсөн. Манай компани сайн дураараа шүүхийн ажиллагаанд оролцъё. Манай эрх ашиг энд хөндөгдөөд байна гэсэн хүсэлтийг тавьж оролцсон. Ингэхдээ манайхыг хамтран хариуцагч болж татсан. Тухайн үед Хөгжлийн банк мөнгөө авахдаа манай Худалдаа хөгжлийн банкны зээлийг манай гарын үсэггүй, зөвшөөрөлгүй, манай зээлийг төлөөд аваад явсан байсан. Тиймээс Иргэний шүүхийн шийдвэрийн асуудал үүсээд, хамгийн сүүлд Иргэний шүүхийн шийдвэрийн дагуу бүх төлбөрөө төлсөн. Төлсөн компаниа буруутгаад байвал энэ банканд цаашид хэн зээлээ төлөх юм” гэв.
| Ц.УУГАНБАЯР: Би Хөгжлийн банкнаас зээл аваагүй |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |