Ардчилсан намын үндэсний намын хорооны хурлаар намын даргаа тодруулах гэж байна.
Энэ үеэр намын даргад нэр дэвшигч Лу.Гантөмөр “Ардчилсан намын үндэсний намын хорооны хурлаар намын даргаа тодруулах гэж байна. Бид энэ удаагийн хурлаа эв нэгдлийн хурал гэж байгаа юм. Ардчилсан намын эв нэгдлийн хуралдаан болно. Эндээс гарсан дарга бол Ардчилсан намын гишүүдтэйгээ ярилцдаг, ард түмэнтэйгээ ярилцаж, ойлголцдог хүн байх ёстой. Бидний эвлэрч байгаа цэг бол монголчуудын эрх чөлөө, Монголын ардчиллыг хамгаалахын төлөө байгаа. Бид ардчиллыг хамгаалахын тулд ард түмэнд тулгамдаад байгаа асуудлыг шийдэхийн төлөө хүчтэй сөрөг хүчин байж ажиллах учиртай. Миний хувьд өнгөрсөн хугацаанд гурван удаа парламентад сонгогдож ажилласан. Энэ утгаар дээд үеийнхээ зовлон жаргалыг мэддэг, дунд үеийг ойлгодог, залуу үеэ дэмждэг, дараа үеийг гаргаж ирэхийн төлөө тодорхой хугацаанд ажиллаж байсан туршлага бий. Ямар ч байсан бид монголчууддаа сонголт өгөх ёстой. Монголын ардчиллыг хамгаалах хэрэгтэй. Иймд ардчиллыг аврах үйл хэргээс хойшоо суух эрхгүй юм гээд нэр дэвшиж байгаа. Ерөнхийлөгч асан Х.Баттулга намайг өнөөдөр дуудаж уулзсан. Ямар ч байсан бид намаа нэгтгэх ёстой. Үндэсний бодлогын хорооны ихэнх гишүүн цуглана. Маргааш онцгой ирцтэйгээр хуралдана. Ардчилсан намын хуваагдал бол үл ойлголцол, хов жив, хутгуур. Миний хувьд Монголын ардчиллыг нугачин дарах зорилготой гадны хүчин үйлчилж байна. Үүний өөдөөс бид сөрж босох ёстой. Иймээс бид нэгнээ ойлгох хэрэгтэй. Хамт нэр дэвшихээр бүртгүүлж байгаа хүмүүсийг харахад, ардчиллын хоёр лидер эмэгтэй нэр дэвшиж байгаад баяртай байна. Тиймээс энэ хоёр эмэгтэйтэй бүрэн дүүрэн хамтарч ажиллана. С.Баярцогт бидний хувьд үл ойлголцол байхгүй учир хамтарч ажиллана" гэв.
| ЛУ.ГАНТӨМӨР: С.БАЯРЦОГТ БИДНИЙ ХООРОНД ҮЛ ОЙЛГОЛЦОЛ БАЙХГҮЙ УЧИР ХАМТАРЧ АЖИЛЛАНА |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |