Хуулийн төсөлд багтсан онцлох заалтууд:
5.1. Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд казиногийн цогцолбор барьж, казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газар олгоно.
5.2. Энэ хуулийн 5.1-д заасан тусгай зөвшөөрлийг олгосноос хойш таван жилийн дараа энэ хуулийн 5.1-д зааснаас бусад байршилд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар Засгийн газар Улсын Их Хуралд саналаа хүргүүлж болно.
5.3. Энэ хуулийн 5.1-д заасан тусгай зөвшөөрөл /цаашид “казиногийн тусгай зөвшөөрөл” гэх/-ийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно. Төсөл сонгон шалгаруулалтыг үнэлэхдээ оролцогчдын санал болгосон үнийн саналыг 60 хувь, казиногийн цогцолбор барих төслийн техникийн саналыг 40 хувь гэж үнэлнэ.
5.4. Энэ хуулийн 5.3-т заасан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах, үнэлэх журмыг Засгийн газар батална.6.1. Зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар казиногийн тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан компанид энэ хуулийн 5.4-т заасан журмын дагуу 30 жилийн хугацаагаар олгоно.
6.3. Казиногийн тусгай зөвшөөрөл бүхий этгээд /цаашид “казино эрхлэгч” гэх/-ийн казиногийн байгууламж барих, казиногийн үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан хөрөнгө оруулалт нь 300 сая америк доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй байх бөгөөд тус хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монгол Улсад оруулна.
6.4. Энэ хуулийн 6.1-д заасан тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бол казино эрхлэгч өөрийн хувьцааны 50 хувийг Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлнэ.
8.4. Казино эрхлэгч нь Монгол Улсын арилжааны банкаар төлбөр тооцоо хийж, өдөр тутмын орлогоо байршуулна.
9.2. Казино эрхлэгч энэ хуулийн 6.4-т заасан үүрэг болон хуульд заасны дагуу татвар төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Засгийн газар казиногийн тусгай зөвшөөрлийг 10 жилээр сунгана.
13 дугаар зүйл. Казиногийн үйл ажиллагаанд хориглох зүйл
13.1. Казино эрхлэгчид дараах үйлдлийг хориглоно:
13.1.1. Монгол Улсын иргэнийг, эсхүл 18 насанд хүрээгүй гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг казиногийн байгууламжид нэвтрүүлэх, тоглуулах;
13.1.2. нийтэд хандсан зар сурталчилгаа явуулах;
13.1.3. зээл өгч, эсхүл тоглогчийн хөрөнгө, бичиг баримтыг барьцаалж тоглуулах;
13.1.4. шударгаар хожсон тоглогчид хонжворыг төлөхөөс зайлсхийх, татгалзах;
13.1.5. согтуурсан, мансуурсны улмаас өөрийгөө удирдах чадваргүй болсон тоглогчийг нэвтрүүлэх, тоглуулах;
13.1.6. үйл ажиллагаагаа долоо хоногоос дээш хугацаагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зогсоох;
13.1.7. тоглогчийг мэхлэх зорилгоор тоглоомын үр дүнг өөрчлөх, тоглоомын төхөөрөмжийн эд ангийг өөрчлөх, солих, тоглоомын төхөөрөмж болон программ хангамжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах;
13.1.8. Зөвлөлийн баталсан жагсаалтад заагаагүй мөрийтэй тоглоом тоглуулах;
13.1.9. галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис үйлдвэрлэх, худалдах, хадгалах, хэрэглэх, дамжуулах;
| Хууль зүйн байнгын хороо казино байгуулах нь зүйтэй гэж үзлээ |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |