• Өнөөдөр 2025-11-08

Н.УЧРАЛ: Иргэдэд хүүхдийн мөнгө олгох боломжтой талаар 346154 иргэний гар утсанд мессеж хүргэсэн

2023-01-18,   319

         Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем бол E-Mongolia, төрийн үйлчилгээний үндсэн систем болох хур систем. Хур системтэй дэмжих систем холбогдож, мэдээллийг татаж, иргэдэд E-Mongolia системээр дамжуулан мэдээллийг хүргэж байна.  2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хүүхдийн мөнгө авах боломжтой хэсгийг шалгах үйлчилгээг төрийн үйлчилгээнд нэгдсэн систем E-Mongolia системд холбож оруулсан. Иргэдэд хүүхдийн мөнгө олгох боломжтой талаар 346154 иргэнийг гар утсанд мессеж хүргэсэн. Мессеж хүлээн авсан иргэдээс 109717 иргэн E-Mongolia системд баталгаажуулах байдлаар шалгасан. Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 371656 иргэн хүүхдийн мөнгө авах боломжтой эсэхээ E-Mongolia системээс шалгасан. Ингээд холбогдох хүсэлтийг өгсөн байгаа. Нэгдүгээр сарын 16-ны 22:00  цагийн байдлаар 300 мянган хүн зэрэг хаагдсан. Энэ нь энгийн үеэсээ 15-20 дахин нэмэгдсэн. Бид мэдээлэл хариуцагчдын мэдээллийг иргэддээ И-Монголиагаар дамжуулж хүргэх үед ачааллыг арав дахин нэмэгдүүлэхэд сервер унагах асуудал байхгүй гэсэн тооцоолол гаргасан ч 20 дахин ихсэж ачаалал нэмэгдсэн.  Иймээс И-Монголиа академи ажиллаж, нэмэлт тоног төхөөрөмжийг байршуулж, Дархан-Уул аймаг дахь дата төвөөс нэмэлт төхөөрөмж байршуулснаар систем хэвийн үйл ажиллагаандаа орсон" гэв. 
 
 
 
 
 
 

Н.УЧРАЛ: Иргэдэд хүүхдийн мөнгө олгох боломжтой талаар 346154 иргэний гар утсанд мессеж хүргэсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188