УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр "Эрэл" ХХК-ийн байшин үйлдвэрлэх комбинат төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээл олголт, зээлийн зарцуулалт эргэн төлөлттэй холбоотой шинжээч танилцуулга хийлээ.
ШИНЖЭЭЧ: Эрэл ХХК нь байшин үйлдвэрлэх комбинат БҮК-1төслийн хүрээнд барилгын салбарт хэрэгжүүлэхээр гурван удаа Хөгжлийн банкнаас зээл авчээ. Нэгдүгээрт, шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтод ажлын хүрээнд "Эрэл" ХХК-д14 сая ам.долларын зээл олгосон байна. Энэ нь найман хувийн хүүтэй, 2013-2021 он хүртэл зээл олгосон. Хоёрдугаарт, 13.1 нэг сая еврогийн зээл олгосон байна. Үүний хүү зургаан сар Евробор хүү+4.4 хувь, 8.17 хувийн хүүтэй олгосон байна. Гуравдугаарт, Засгийн газрын тогтоолоор есөн сая ам.долларын зээл олгохыг зөвшөөрч, Хөгжлийн банкнаас зээл өгчээ. Зээл олгох үед Эрэл ХХК-ийн хувьцааг 100 хувь Б.Эрдэнэбат эзэмшиж байсан.
Эдгээр гурван зээлийн төлсөн байдлыг 2022 онд оны эцсээр гаргасан. Үүнд зээлийн үндсэн төлбөрөөс төлбөр төлөөгүй, үндсэн хүүгээс 709.334 ам доллар төлөгдсөн байна. Хуримтлагдсан хүү 9.5 мянган ам.доллар болон 7.5 мянган еврогийн төлбөр төлсөн байна. 2022 оны байдлаар "Эрэл" ХХК-ийн зээлийн үндсэн төлбөр 127.1 тэрбум төгрөг байна. Зээл хүүгийн өрийн үлдэгдэл 203 тэрбум төгрөгт хүрсэн. Зээлийн хугацаа 2022 оны зургадугаар сард дууссан. Зээлийн төлөлтөөрөө муу ангилалд багтсан. Зээлийн зарцуулалтын хувьд 14 сая ам.доллараар 4.3 сая ам.долларыг зориулалтын бусаар ашигласан бол 3.1 сая ам.долларыг "Эрэл" ХХК-ийн барилгын хийц үйлдвэрийн тамгатай 15 удаагийн гүйлгээгээр тус компанийн нягтлан бодогч Алтанчимэг кассаар зарлагадсан байна.
Мөн 14 сая ам.долларын зээлээс Эрдэнэбатын Жаргалангын дөрвөн хадгаламжийн дансаар 1.8 сая ам.долларыг зарлагадаж авсан байна. Мөн Засгийн газраас олгосон есөн сая ам.долларыг зориулалтын бусаар зарцуулжээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ: Хөгжлийн банкнаас зээл авч, чанаргүй зээл болсон. Хамгийн өндөр тоотой нв Эрэл ХХК байна. Монгол Улсын барилгын салбарт хөрөнгө оруулахаар зээл авсан ч, огт төлөөгүй байна. Яагаад зээлээ төлөөгүй вэ.
"ЭРЭЛ ГРУПП"-ЫН ЗАХИРАЛ Б.ЭРДЭНЭБАТ: Засгийн газрын хоёр тогтоол хэрэгжээгүй учраас зээлээ төлж чадаагүй. Байшин үйлдвэрийн комбинат үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Таван илийн хугацаанд бид зогсонги байдалтай байлаа. Хэвэр энэ таван жилийн хугацаанд бид хэвийн ажилласан бол 40 мянган яндан, жорлонгоос салахаар байлаа.
| ШИНЖЭЭЧ: "ЭРЭЛ" ГРУПП ХӨГЖЛИЙН БАНКНААС ГУРВАН УДАА ЗЭЭЛ АВЧ ҮНДСЭН ТӨЛӨЛТӨӨ ОГТ ХИЙГЭЭГҮЙ |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |