• Өнөөдөр 2025-11-08

Х.Баттулга УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, иргэн С.Баярцогт нарыг шалгуулахаар ҮХЦ-д гомдол гаргалаа

2023-01-16,   388

          Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргах тухай иргэний эрхээ эдэлж, Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл гаргаж, хянуулахаар ҮХЦ-д хандлаа. 
         Тодруулбал, иргэн С.Баярцогт нарт холбогдох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 17-ны өдрийн 507 дугаар шийтгэх тогтоол,  Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн 14/54 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 238-р тогтоол зэрэг нэг мөр хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хяналтын Шатны Шүүхийн тогтоол,  шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй гэж заасныг зөрчиж, эрүүгийн хэргийн нэгдсэн шүүгчдийн хуралдаан гэж хуульд байхгүй “механизм”-ыг ашиглан хэргийг хянан шийдвэрлэсэн асуудлаар шалгуулахаар гомдол гаргаж байна. 
 
        Өөрөөр хэлбэл гурван шатны шүүхээр ял авсан хэрэгтэн, чөлөөлөгдөөд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийн толгойг эргүүлж “би цагаадсан, Дээд Шүүхтэй тохирсон, Эрх баригчидтай тохиролцсон, бүртгэнэ гэсэн” гэх асуудлыг шалгуулахаар болсноо мэдэгдлээ.

Х.Баттулга УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, иргэн С.Баярцогт нарыг шалгуулахаар ҮХЦ-д гомдол гаргалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 19:40:32
    зочин: ХУЛГАЙ ЛУЙВАР РЕКЕТИЙН ГЭЭД ЭНЭ ХҮНД ҮЙЛДЭЭГҮЙ МУУ БУЗАР ХЭРЭГ ГЭЖ БАЙХГҮЙДЭЭ. СЭТГҮҮЛЧ БОЛОРМАА АГСАН НЬ ТӨМӨР ЗАМЫН 280САЯ ДОЛАРЫН МӨРӨӨР СУРВАЛЖЛАГА ХИЙЖ БАТТУЛГЫН БУЛХАЙ ЛУЙВРЫГ ИЛЧИЛСЭН ЯРИЛЦЛАГА СЭТГҮҮЛЧИД ӨГСНИЙХӨӨ ДАРААХАН ӨӨРИЙНХӨӨ ГЭРТ ТОЛГОЙ ДАГЗАА ЦӨМ ЦОХИУЛЖ УЧИР БИТҮҮЛГГЭЭР АЛАГДСАНЫГ ЖЕНКОТОЙ ХОЛБОЖ ЯРЬДАГ НЬ ҮНЭН БАЙХ МАГАДЛАЛТАЙ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188