МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Цаг үеийн нөхцөл байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гадаад эдийн засгийн нөхцөл байдал, үүнтэй холбоотой салбарын сайд нарын мэдээллийг сонслоо. Бондын асуудлаар Сангийн сайд, төрийн албаны цалингийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар ХНХ-ын сайд болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, боомтын асуулдлаар Боомт хариуцсан үндсэний хорооны дарга сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийсэн. Мөн Удахгүй чуулган завсарлах гэж байна. Хамгийн гол зүйл нь манай улс гаднаас бонд авсантай холбоотой олон улсад хөрөнгө оруулалт дээр нэр хүнд өсөх хандлагатай байна.
Тиймээс эдийн засаг, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтвортой байлгах талаар мэдээлэл сонслоо" гэв.
Сангийн сайд Б.Жавхлан "Он гарсны дараа манай гадаад өрийн зах зээлд нааштай мэдээлэл бий боллоо. Өөрөөр хэлбэл, гадаад өрийн дахин санхүүжилтийн талаар өнөөдөр ярилцсан. Хүүгийн талаар зөрүүтэй мэдээлэл байна лээ. 650 сая ам.долларын зорилттой бонд гаргасан. Дөрвөн тэрбум ам.долларын буюу 8-9 дахин давсан захиалга ирсэн. Хөрөнгийн зах зээл хаалттай, ам.доллар өндөр үнэтэй байгаа энэ үед манайх шиг 1B зэрэглэлтэй улсад бонд маш амжилттай гарсан гэсэн үг. Манай улстай хамт гурван улс Азиас бонд гаргасан. Эдгээр гурван улс бол манайхаас өндөр зэрэглэлтэй.
Манай бонд маш амжилттай гарсан нь эдийн засагт эерэг нөлөөтэй. Мөн инфялц дээр ч тэр, гадаад өрийн дарамт буурах эерэг үр дагавартай. Төв банкны валютын нөөцийн хомстол тэр чинээгээр буурна. Гадаад валютын дарамт тэр чинээгээр буурах, таатай нөхцөл болсон Энэ жил гадаад өрөөс хамааралтай ямар ч дефолт бидэнд байхгүй. Мөн олон талт хөгжлийн байгууллагаас хүнд нөхцөлтэй зээл тусламж авч, үүгээр өрөө төлөх эрсдэл байхгүй боллоо. Эдийн засгийн өсөлт төсөөлснөөс өндөр гарах төлөвтэй байна.
Засгийн газар гадаад өр дээр сайн менежмент хийсэн. Гадаад өрөөс хамааралтай ямар ч дефолт байхгүй боллоо. Ийм эрсдлээс холдлоо. Мөн олон талт хөгжлийн инстутуцээс өр төлөх асуудал байхгүй" гэв.
| Б.ЖАВХЛАН: Гадаад өрөөс хамааралтай ямар ч дефолт байхгүй боллоо |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |