Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаарх сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ДАРГА Б.ЭНХБАЯР: "Зэст-Өндөр" ХХК-ийн зээлийг авсан гол хүн болох Эрдэмжаргал захирал яагаад ирээгүй вэ.
"ЗЭСТ-ӨНДӨР "ХХК-ИЙН ГЭРЧ: Манай гүйцэтгэх захирал Эрдэмжаргал 2019 оны сүүлчээр ажлаа хүлээлгэн өгсөн. Шинэ гүйцэтгэх захирал томилогдсон. Энэ зээлийг авахаас нь өдийг хүртэл мэдэж байгаа учраас би төлөөлөн ирсэн. Одоо Эрдэмжаргал захирал хувь эзэмшигч дээр ч байхгүй. Манай компани хоёр хуулийн этгээд гурван иргэнээр эзэмшдэг.
ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ДАРГА Б.ЭНХБАЯР: Зэс-Өндөр компанийн хувь эзэмшигч хэн дээр байна вэ. Зэст-Өндөр ХХК Заг компанитай ямар холбоотой вэ.
"ЗЭСТ-ӨНДӨР "ХХК-ИЙН ГЭРЧ: "Зэст-Өндөр" ХХК-ний "Сутай ресурс" компанийн 51 хувийг Заг девлопер компани эзэмшдэг. Түүний 90 хувийг Заг компани эзэмшдэг. Заг инженеринг ХХК-тай хамаарал бүхий этгээдээр холбогддог.
ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ДАРГА Б.ЭНХБАЯР: "Зэст-Өндөр" ХХК болон Заг инженеринг компанийн харилцаа хамаарлыг харуулж байна. Шинжээчийн дүгнэлтэд 3.9 тэрбум төгрөг зориулалтын бусаар зарцуулсан байна. Үүнээс хамгийн том дүнтэй нь зээлийн санхүүжилтээс Заг ХК, Заг инженеринг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан байна. Ингэхдээ 3.1 тэрбум төгрөг шилжүүлж, хадгаламж барьцаалсан зээл хаасан байна гэдэг дүгнэлт ярьсан. Үүнтэй санал нийлэх үү.
"ЗЭСТ-ӨНДӨР "ХХК-ИЙН ГЭРЧ: Санал нийлэхгүй байна. Тайлбар өгье. Бид Хөгжлийн банкны судалгаанд 2017 оны нэгдүгээр сарын 1-ээс зээлээ судлуулаад бүтэн 18 сар турш явж, зээлийн гэрээгээ байгуулсан. Ингэхдээ "Заг инженеринг" компани нь барилгын дэд бүтцийн компани учраас, дэд бүтцээ хийнэ гэсэн. Ингэхдээ дэд бүтцийн ажил дээр 3.5 тэрбум төгрөг нь цахилгааны ажил, 3.2 тэрбум нь засварын, 1.6 тэрбум төгрөг нь барилга байгууламжийн зээл гэсэн тайлбар мэдүүлэг өгсөн. Нэг асуудал юу гэхээр цахилгааны асуудал дээр Дорнод бүсийн цахилгаан түгэхээс цахилгааны нөхцлөө авч чадаагүй. Энэ хооронд техникийн нөхцөлөө авна гээд түр хадгаламжиндаа 3.4 тэрбум төгрөгийг нь байршуулсан. Хөдөлгөөн хийгээгүй. Улмаар бид хадгаламжинд байсан мөнгөө буцаан авсан.
| "ЗЭСТ-ӨНДӨР "ХХК-ИЙН ГЭРЧ: 3.4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗЭЭЛ ХААСАН ГЭДЭГТЭЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ БАЙНА |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |