Жил бүрийн наймдугаар сард тохиодог “Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн удирдлагуудад эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх үүргийг өгсөн.
Энэ хүрээнд:
Амгалан амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг хоёр ажилтан зэрэг нийт 300 гаруй эмч, мэргэжилтнүүдэд гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон орлогоор орон сууцны урьдчилгааг олгоод байна. Дээрх ажилчдын 80 гаруй хувь нь сувилагч байв. Үүнээс гадна эрүүл мэндийн ажилтны цалинг ажилласан жил болон ажлын ачааллаас шалтгаалж ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг болон тусгай мэргэжлийн нийт 15 төв, бүсийн эмчилгээ оношилгооны гурван төв 5-50 хүртэлх хувиар, 11 аймгийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төв 5-40 хувиар, гурван дүүргийн нэгдсэн эмнэлэг 10-20 хувиар буюу дунджаар 24.4 хувиар үндсэн цалингаа нэмэгдүүлээд байна.
Мөн ур чадварын нэмэгдлийн мөнгөн урамшууллыг дунджаар 20-30 хувиар нэмж олгоод байна. Ирэх жилээс Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдоос өгсөн чиглэлийн дагуу эрүүл мэндийн байгууллагууд KPI буюу гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтээр ажилтан тус бүрийн үнэлгээг хийж эхлэх бөгөөд гүйцэтгэлд тулгуурласан цалин хөлс, урамшууллыг олгох болно.
| Гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар эмнэлгүүд 300 гаруй эмч, эмнэлгийн ажилчидаа орон сууцтай болголоо |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |