-Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд хэдэн хүн гэрчээр оролцох бол?
-Сонголыг таван өдөр дараалан зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ удаагийн Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд давхардсан тоогоор 306 гэрч оролцохоор байгаа. Давхардуулахгүй тоогоор хэчнээн хүн оролцох вэ гэвэл сонсголын эхний өдөр 65 гэрч, хоёр дахь өдөр 47, гурав дахь өдөр 31, дөрөв дэх өдөр 25, тав дахь өдөр 23 буюу нийтдээ 191 оролцогч Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлтэй холбогдуулж мэдүүлэг өгөхөөр төлөвлөсөн байгаа. Бид хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангаад байна.
-Сонсголын талаарх мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэх вэ?
-Сонсгол Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуульд заасан дэгийн дагуу зохион байгуулагдана. Сонсголын үйл ажиллагааг Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимаас МҮОНТВ хоёрдугаар сувгаараа орон даяар шууд дамжуулна. Энэхүү шууд дамжуулалт болон Улсын Их Хурлын фэйсбүүк дэх албан ёсны "ParliamentMN" хуудсаас бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийг авч олон нийтэд түгээх боломжтой. Хуралдааны танхимын багтаамж, оролцогчдын тооноос хамаараад танхим руу бусад хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оруулах боломжгүй байгааг ойлгож хүлээж авах байх.
-Сонсголд түр хорооны гишүүд, гэрчээс гадна ямар хүмүүс оролцох вэ?
-Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Монгол Улсын Их Хурлын түүхэнд анх удаа зохион байгуулж байгаа. Сонсголд Хянан шалгах түр хорооны 12 гишүүн оролцоно. УИХ-ын Тамгын газраас бэлтгэл, зохион байгуулалтын талд туслалцаа үзүүлж байгаа ажлын алба оролцоно. Хөгжлийн банкны одоо ажил үүргээ гүйцэтгэж байгаа 10 орчим удирдах албан тушаалтнууд оролцоно. Мөн одоо зээл олголтын үед ажиллаж байсан Хөгжлийн банкны хуучин удирдлагууд оролцоно. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаярын урилгаар Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаа ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнууд ажиглагчийн байр суурьтай оролцоно. Мөн тухайн чиглэлээр мэргэшсэн ТББ-ын төлөөллийг оролцуулах хуультай. Энэ дагуу ТББ-ын таван ТББ-ын төлөөлөл оролцохоор болсон. Мэдээж хэрэг хянан шалгах түр хорооноос томилсон хянан шалгагч, шинжээч нар оролцож ажлын тайлан, шинжээчийн дүгнэлтийг танилцуулах дэгтэй.
| Ж.Лхагвасүрэн: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд давхардсан тоогоор 306 гэрч оролцоно |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |