Улсын Их цааз (Үндсэн хууль)-ын төслийг 1991 оны зургадугаар сарын 10-наас 1991 оны есдүгээр сарын 1-ний хооронд ард нийтээр хэлэлцүүлж дүгнэсэн бөгөөд иргэд Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өөрсдийн санал бодлоо ирүүлсээр байжээ.
Төслийг нийт долоон мянга гаруй байгууллага, хамт олон хурлаараа хэлэлцэж, түүнд 900 мянга гаруй хүн оролцож, давхардсан тоогоор хоёр зуун мянга гаруй санал гарсан байна. Эдгээ саналыг яам, тусгай газар, нам, олон нийтийн болон эрдэм шинжилгээний байгууллагууд, аймаг, хотын гүйцэтгэх захиргаад шүүж үзээд яам, газар, байгууллага, орон нутгийн хэмжээнд шийдвэрлэх асуудлуудыг түүгээрээ ярилцаж, төсөлтэй шууд холбогдох найман мянга гаурй саналыг түүвэрлэн комисст ирүүлсэн аж.
Хэлэлцүүлгийн явцад гарсан саналыг төслийн бүлэг тус бүрээр авч үзэхэд 1.5 хувь нь “Удиртгал” хэсгийн талаар, 26.4 хувь нь Нэгдүгээр бүлэг, 21.1 хувь нь Хоёрдугаар бүлэг, 40.8 хувь нь Гуравдугаар бүлэг, 8.8 хувь нь Дөрөвдүгээр бүлэг, 1.4 хувь нь Тавдугаар бүлэгтэй холбогдсон санал байв.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн гэж Нэгдүгээр бүлгийн арванхоёрдугаар зүйлд заасан байдаг.
Монгол Улсын Их цааз (Үндсэн хууль)-ын төслийг хэлэлцэж байх үед ард иргэдээс Төрийн сүлд, далбааны төсөл, загварын талаар олон санал ирсэн. Тэдгээрийн нэлээд хэсэг нь тухайн үеийн сүлд, далбааг хэвээр үлдээх, нөгөө нь сүлдийг “соёмбо”, далбааг хөх өнгөтэй болгож өөрчлөх, гурав дахь нь 1960 оноос өмнөх уламжлалыг сэргээхийг санал болгожээ. Энэ асуудал нь зөвхөн хууль зүй төдийгүй түүх, улс төрийн, бас урлаг утга зохиол судлалын олон талтайг харгалзан төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс оролцсон ажлын тусгай хэсэг байгуулж, хөдөлмөрчдийн саналыг тусад нь нэгтгэсэн судалсны үндсэн дээр цагаан цэцгэн дээр суурилуулсан соёмбо бүхий өмнөх хувилбарыг өөрчлөн шинэ загвар төлөс боловсруулж, тухайлан хэлэлцүүлэх зэргээр ажиллажээ.
Ингээд өмнөх бэлэн загварыг сэргээх амархан, харин арай шинэлэг санаа бүхий хувилбаруудыг олон түмэн, Ардын Их Хурлын депутатуудад толилуулж, сонголт хийх нь зүйтэй гэж Улсын Бага Хурал үзээд шинэ хувилбарыг хэлэлцүүлэхээр болжээ.
| Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |