Хуралдааны эхэнд Зөвлөлдөх зөвлөлийн үйл ажиллагааны ерөнхий календарчилсан төлөвлөгөөний төслийг батлав. Төлөвлөгөөнд зөвлөлдөх санал асуулгын үе шат бүрийг зохион байгуулах хугацааг товложээ.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.13 дахь хэсэгт “Зөвлөлдөх зөвлөл асуудлын хамрах хүрээ, ач холбогдлоос хамаарч шаардлагатай гэж үзвэл зөвлөлдөх санал асуулгын асуулт, зөвлөлдөх санал асуулга явуулах зохион байгуулалт, үйл явц энэ хуульд заасан зарчим, журмын дашуу явагдсан эсэх, маргаантай холбогдсон асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий техникийн хяналтын комиссыг ажиллуулж болно” гэж заасны дагуу Зөвлөлдөх санал асуулгын Техникийн хяналтын комиссыг байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж үзэж, тус комиссын ажиллах журмыг баталлаа.
Зөвлөлдөх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь Зөвлөлдөх санал асуулгын асуултын анхны төслийг боловсруулах ажлын зохион байгуулалт байлаа. Зөвлөлийн гишүүд ажлын таван дэд хэсэгт оролцож ажиллахаар болов. Нийгмийн хүрээ, иргэний нийгэм, эдийн засаг, соёлын эрх, иргэний хяналт, оролцооны чиглэлээр ажиллах ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ц.Мандхайхатан, Эдийн засаг, баялгийн шударга хуваарилалтын чиглэлээр ажиллах ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Б.Отгонтөгс, Үндэсний аж үйлдвэр, төвлөрлийг сааруулах, эдийн засгийн либералчлалын чиглэлээр ажиллах ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн О.Амартүвшин, Парламентын ардчилал, хууль дээдлэх ёсны чиглэлээр ажиллах ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн О.Мөнхсайхан, Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, шударга ёсны тогтолцооны чиглэлээр ажиллах ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн С.Эрдэнэбат нар тус тус ахалж ажиллахаар болов. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд тус бүр гурваас доошгүй ажлын дэд хэсэгт холбогдох асуудлаар асуултын томьёолол бэлтгэж хүргүүлэхээр тогтлоо.
| Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |