Засгийн газрын хуралдааны эхэнд Сангийн яамнаас 2022 оны төсвийн гүйцэтгэлийг танилцууллаа.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны эхэнд Сангийн яамнаас 2022 оны төсвийн гүйцэтгэлийг танилцуулсан. 2022 оны Монгол Улсын төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар батлагдсан байгаа. Ингээд 2022 оны гүйцэтгэл, эдийн засгийн идэвхжил, 2022 онд авч хэрэгжүүлсэн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд улсын төсвийн тэмцэл сайжирч гарсан. Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэх байсан алдагдал 2.1 хувь болж, гурван хувиар буурсан. Энэ нь мөнгөн дүнгээр 1.4 их наяд төгрөгийн тэнцлийн их сайжирсан, давж орсон орлого болон хэмнэсэн үзүүлэлт байна. Улсын төсвийн алдагдал 2.3 их наяд байх байсан, зөрүү нь 1.1 их наяд, орон нутгийн төсөв 218.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.
Эрүүл мэндийн сангийн төсөв харин 250 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Нийгмийн даатгалын сангийн төсөв 91.5 тэрбум, ирээдүй өв сан 103.2 тэрбум төгрөгөөр тус бүр давсан орлоготой гарлаа. 2022 оны төсөв ийнхүү тэнцэл маань сайжирч, алдагдал буурч гарахад, дараах гол макро үзүүлэлтүүд тоонууд хүлээлт байснаас сайжралтын гүйцэтгэл гарсан байна. Эдийн засгийн өсөлтийн хувьд жилийн эцэст дөрвөн хувьд хүрлээ. Энэ нь 2020 онд унаад байсан уналтаас хойш эдийн засгийн өсөлт бий боллоо. Төсвийн алдагдал 2.4 их наяд байх байсан. Энэ нь 979.3 тэрбум болж буурлаа. Экспортын дүнгийн хувьд 12.5 тэрбум долларын экспортыг хийж чадлаа. Импорт мөн тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Зөрүү нь 3.8 тэрбум буюу худалдааны тэмцэл ийнхүү сайжирч, нэмэгдэж гарсан нь энэ оны эдийн засгийн өсөлтийг бууруулахад их том нөлөөлсөн. Экспорт дотроо нүүрсний экспорт байна. Энэ онд бид 31.7 сая тонн нүүрсийг экспортолж чаджээ. Мөн төсвийн орлогын гүйцэтгэлийг эдийн засгийн ангиллаар харуулья. Тэнцвэржүүлсэн орлого 15.9 их наяд байх байсан ч 17.1 их наяд болж биелэсэн. Аж ахуй нэгжийн орлогын албан татвар 703 тэрбум төгрөгөөр давж биелэсэн. НӨАТ-ын татвар мөн 438.1 тэрбум төгрөгөөр давж биелэсэн. Мөн гаалийн албан татвар нэмэгдсэн. Нийт есөн тэрбум төгрөгийн экспорт хийнэ гэж байсан бол 12.5 буюу даруй 3.5 тэрбум долларын давсан экспорт хийлээ. Импортын хувьд 7.8 байхаар байсан, 8.7 тэрбум долларын импорт хийсэн байна. Өнөөдөр 2022 онд зэс, нүүрсний үнэ тааламжтай жил болж чадлаа. Төрийн хэмнэлтийн хуулиар 200 тэрбум төгрөг хэмнэсэн" гэв.
| Б.ЖАВХЛАН: Өнгөрсөн онд 200 тэрбум төгрөг хэмнэсэн |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |