Шадар сайд С.Амарсайхан эрүүл мэнд болон бусад салбарт стандарт мөрдөгдөж байгаа эсэх талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой уулзлаа.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газраас төрийн үйлчилгээг түргэн шуурхай нээлттэй болгох, тэр дундаа эрүүл мэнд, хүнс, боловсролын салбарын стандартыг нэн тэргүүнд сайжруулах, цаашлаад бүх л салбарын үйл ажиллагааг шинэ шатанд гаргахыг уялдаа холбоотой болгох чухал зорилтыг тавьж, ажиллаж байгаа. Стандарт хөгжлийн хэмжүүр, аюулгүй байдлын шалгуур, өдөр тутмын ажил, амьдралтай шууд холбоотой, амин чухал асуудал. Эрүүл мэндийн яамны хүрээнд хэрэгжүүлэх гол ажлын нэг нь стандарт. Засгийн газрын тогтоол шийдвэрээр энэ оныг стандартын жил болгож зарласан. Өнөөдрийг хүртэл бид стандартын талаар төрөөс баримтлах бодлогогүй явж ирсэн. Стандарт хэмжил зүйн газар хэдийгээр байгаа ч хүн, техник хэрэгсэл, мэргэжлийн боловсон хүчний дутагдалд орсон. Өнөөдөр Монгол Улсад 6500 гаруй стандарт мөрдөгдөж байна. Түүнээс 644 нь стандартын баталгаажилттай гэж байгаа ч 50 хувь нь л бүрэн баталгаажсан байна. Тэгэхээр бидний хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоомноос эхлээд хэрэглэж байгаа хүнс, эм тариа, гишгэж байгаа газар стандартгүй байдалд байна. Иймээс стандартыг цаашид хэрэгжүүлэх том зорилт байна. Засгийн газраас Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Стандартын тухай хуульд 20 нэмэлт өөрчлөлтийг оруулж байгаа. Төрөөс баримтлах бодлого бэлэн болсон. Эрүүл мэндийн салбарт 702 стандарт мөрдөгдөж байна. Үүнээс 352 нь эрүүл мэндийн шинжлэх ухаан, эмнэлгийн тусламж үйлчилгээнийх, үлдсэн 273 нь эмзүйнх, харин 77 нь лаборатори, ариутгал, халдваргүйтгэлд байна. Өнгөрсөн хугацаанд Шадар сайдын зүгээс төр, хувийн хэвшилтэй хамтран ажлын хэсгээс 702 стандартад дүгнэлт хийж үзлээ. Ингэхдээ өнөөдрийн байдлаар ашиглагдаж үлдэх нь 135, цаашид шинэчлэх шаардлагатай 218 стандарт байна” гэв.
| С.АМАРСАЙХАН: Стандартын тухай хуульд 20 нэмэлт өөрчлөлт оруулж байгаа |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |