• Өнөөдөр 2025-11-08

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын асуудлыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хэлэлцэнэ

2023-01-09,   458

         УИХ-ын гишүүн Ч.Ундрамд ёс зүйн хариуцлага тооцох эсэх асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцсэн эсэхийг тодруулахад МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн " Ч.Ундрам гишүүнтэй холбогдох асуудлаар УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд иргэдээс өргөдөл хүсэлт ирсэн юм билээ. Хуулийн дагуу байнгын хороо энэ асуудлыг ярих байх. Бусад гишүүдтэй холбоотой буюу Хөгжлийн банк, нүүрсний асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж, хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Хууль хяналтын байгууллагаас ямар асуудал оруулж ирнэ, тэр хүрээнд ярина. Одоогоор хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа асуудлаар буруутай, буруугүй гэж авч үзэх ямар ч боломжгүй" гэв.
 
УИХ-ын гишүүн ёс зүйн зөрчил гаргавал:
 
Сануулга өгөх,
Уучлал гуйхыг үүрэг болгох,
Албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулахаар ёс зүйн дүрэмд тусгасан байдаг.

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын асуудлыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хэлэлцэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188