Ж.Батсуурь: Энэ сарын 13-д ҮБХ хуралдах шийдвэр гаргасан. Энэ хуралд маргалдагч талын ихэнх хүмүүс ирнэ. Дээд шүүх дээр намын дарга байхгүй гэсэн. АН-ын оюун санаа болсон, давхардсан тоогоор 400 орчим ҮБХ-ны гишүүд байдаг. Баасан гарагийн хуралд 300 орчим гишүүд оролцож, АН-д тулгараад байгаа асуудлаа шийдье гэсэн. Энэ эвлэрэлд санал нэгтэй биш байгаа С.Эрдэнийн тал, зарим хүмүүсийн хэлдгээр Женкогийн тал бүгд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох боломжтой. Ардчилсан нам гэдэг нэг байх ёстой.
О.Цогтгэрэл: Бид намын эв нэгдэлтэй холбоотойгоор нэгдүгээр сарын 13-ны өдөр буюу шинэ Үндсэн хууль батлагдсан өдөр Ардчилсан намын Үндсэний бодлогын хорооны хурлыг зарлаж байна. Бүх асуудлыг нээлттэй ярилцах боломжтой. Ардчилсан намынхан эв зүйгээ ололцож чадсангүй. Ардчилсан намын бүлгээс зохион байгуулах гэж байгаа хурлыг ирэх Баасан гаригт өргөн хүрээтэй, хууль шүүхийн маргаангүй зохион байгуулна. Үндсэний бодлогын хорооны хуралд 300 гаруй гишүүн оролцоно. Х.Баттулгыг дэмжигч гишүүд ч ирж, оролцохыг урьж байна.
Б.Пүрэвдорж: Х.Баттулга гэдэг хүн бидний танихгүй н.Мөнхбаяр гэдэг хүнийг намд бүртгүүлэхээр явж ирсэн. Үүнийг нь С.Эрдэнийн тал эсэргүүцдэг. Өнөөдөр энэ хоёр нийлээд, Ардчилсан намыг сонгуульд унагахаар нэгдэж байна. Ардчилсан намын Үндсэний бодлогын хороо хуралдаж намын даргаа сонгох асуудлыг ярих гэж байна.
| Энэ сарын 13-д ҮБХ хуралдаж, АН-ын даргад нэр дэвшигчдийн журмыг хэлэлцэнэ |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |