• Өнөөдөр 2025-12-25

Г.АМАРТҮВШИН: Ц.ДАВААСҮРЭН ГИШҮҮНИЙГ САЙДАД ТОМИЛЖ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА

2023-01-05,   605

       УИХ-аар Засгийн газрын сайд нарын томилгоог хэлэлцэж байна. Томилгоотой холбоотой асуудлаар гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

      УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН: Ц.Даваасүрэн гишүүн бусад руугаа дайрдаг, доромжилдог, гүтгэдэг. Энэ хүн Эрчим хүний сайдаар ажиллаад ямар ахиц гаргасан юм бэ. Нэг ч шинэ цахилгаан станц бариагүй л байна. Гаднын хөрөнгө оруулалтыг байнга жадлан эсэргүүцдэг хүн. Эрчим хүчний олон төслийг гацаасан хүн нь Ц.Даваасүрэн гишүүн . Барилгын салбар бас л ийм нөхцөл байдалд орно гэж би эмзэглэж, болгоомжилж байна. Ц.Даваасүрэн энэ Засгийн газрын бүх ажлыг эсэргүүцсэн атлаа одоо бүрэлдэхүүнд нь орчихлоо. Хөгжлийн банкны асуудлаар юу юу ярилаа даа. Энэ хүнийг томилж байгаа нь маш буруу сонголт
 
     УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН: АТГ-аас Хөгжлийн банкны хэргээр дөрвөн гишүүний нэр оруулж ирэхэд  би өөрөөс чинь УИХ-ын гишүүн байх нь зөв үү, асуусан. Та үүнд юм санаж явдаг юм байна. Би Эрчим хүчний сайд байхдаа ТЭЦ4-ийг 90 мегаваттаар нэмсэн, Амгалангийн дулааны станц, Дархан, Эрдэнэтийн тус бүр 50 гэх мэтээр  нийт 200 мегаваттаар цахилгаан эрчим хүчийг нэмсэн. Ч.Хүрэлбаатар сайд санхүүжилтийг нь шийдсэн юм. Эдгээр ажлыг хийгээгүй бол өдийд бид харанхуй сууж байхаар байв. Өмнө нь ч надад сайдын санал ирж байсан. Санал хүлээн авахгүй  болохоор хорслоо гэх. Хүлээн авахаар мөн л шүүмжлэх юм. би хаагуур нь явах юм бэ. 

Г.АМАРТҮВШИН: Ц.ДАВААСҮРЭН ГИШҮҮНИЙГ САЙДАД ТОМИЛЖ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188